Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ёкозүна Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй байна

Ичиножёогийн хувьд Хаврын тэмцээн тун чухал тэмцээн болох ёстой.


Японы Осака хотод болж буй мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээний эхний 3 өдрийн барилдаан өндөрлөж, ёкозүна Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй тэргүүлж байна. Энэ удаагийн тэмцээнд их аварга Хакүхо, ёкозүна Кисэносато нар гэмтлийн улмаас зодоглоогүй билээ.

Мэргэжлийн сүмод одоо 22 монгол бөх барилдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнээс Монгол Улсын Даян аварга, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аваргын зээнцэр, Монгол Улсын Харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаяр жонокүчид барилдсан. Эхний тэмцээндээ 4 давж, 3 унасан бөгөөд сүмод дасаад ирвэл удахгүй цахиур хагалах нь дамжиггүй. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү буюу мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү С.Бямбасүрэн энэ тэмцээнд сүмогийн хамгийн доод зиндаа болох жонокүчид хүч сорьж_ анхны даваагаа авсан. Озэки асан Тэрүнофүжи гэмтлийн улмаас жюүрёод унасан. Одоогийн байдлаар 2 даваад байна. Түүний анд Ичиножёогийн хувьд Хаврын тэмцээн тун чухал тэмцээн болох ёстой. Сүүлийн үед илт сайжраад байгаа Ичиножёогийн озэки цолны төлөөх дайралт Хаврын тэмцээнээс эхэлнэ гэж хэлэхэд ч болно. Сонирхогчдын сүмогийн ёкозүна Миторюү жюүрёо зиндааны 10-т бичигдсэн. Макүшитагийн дээд хэсэгт монгол бөх байхгүй тул энэ удаа шинэ монгол сэкитори төрөхгүй нь.
Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Какүрюү 3-0

Ёкозүна

Хакүхо гэмтэл

Кисэносато гэмтэл

Ёкозүна

 

Такаясү 1-2

Озэки

Гоэйдо 2-1

Митакэүми 2-1

Сэкивакэ

Точиношин 2-1

Ичиножёо 3-0

Комүсүби

Чиёотайрюү 0-3

Эндо 2-1

М 1

Тамаваши 2-1

Араваши 0-3

М 2

Такарафүжи 0-3

Котошёогикү 1-2

М 3

Такакэйшёо 1-2

Шёохозан 3-0

М 4

Шёодай 1-2

Чиёомарү 1-2

М 5

Ооношёо гэмтэл

Кайсэй 3-0

М 6

Хокүтофүжи 0-3

Аби 2-1

М 7

Ёшиказэ 1-2

Кагаяки 2-1

М 8

Дайэйшёо 2-1

Окиноүми 1-2

М 9

Рюүдэн 1-2

Чиёошёома 0-3

М 10

Чиёонокүни 3-0

Точиоозан 1-2

М 11

Ютакаяма 2-1

Ишиүра 2-1

М 12

Котоюүки 0-3

Дайшёомарү 2-1

М 13

Асанояма 2-1

Икиой 3-0

М 14

Нишикиги 2-1

Соококүрай 0-3

М 15

Миёогирюү 1-2

Дайамами 2-1

М 16

Хидэноүми 1-2

Аойяма 3-0

М 17

 

 

Монгол бөхчүүд
Жюүрёо

Б-2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-3
Б-3 Азүмарюү С.Тодбилэг 2-1
Б-5 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1
3-9 Сэйро А.Өнөболд 1-2
Б-9 Дайшёохо Р.Шижирбаяр 1-2
Б-10 Миторюү Б.Төрболд 3-0
Б-12 Таканоива А.Баасандорж 2-1
Макүшита
З-10 Кагамио Б.Нанжид 0-1
З-16 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-1
З-17 Гочёозан Д.Ууганбаатар 1-0
З-21 Сакигакэ Я.Баттүшиг 1-1
Б-37 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 1-1
Б-39 Кёкүсоотэн Э.Энхманлай 0-1
Санданмэ
Б-24 Саданохикари Д.Наранцогт 0-1
Жонидан
З-78 Ёошёояма Б.Анхбаяр 1-0
Жонокүчи
Б-19 Хоошёорюү С.Бямбасүрэн 1-0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
42
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.