Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

3,4-р курсын оюутнуудад зориулсан "МЕНТОР ӨДӨРЛӨГ" болно

Их сургуулийн бакалаврын ангид сурч байгаа 3 болон 4-р курсын оюутнуудад зориулсан хагас өдрийн үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулагдана.


Монгол дахь Америкийн худалдааны танхим "АмЧам Монгол" байгууллагаас оюутан залуустаа зориулан энэ сарын 31-ний бямба гарагт "Ментор өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна. Бакалаврын ангид суралцаж байгаа 3, 4-р курсын оюутан, ахлах ангийн сурагчдад зориулсан эл өдөрлөг үнэ төлбөргүй явагдах юм. 

Өнгөрсөн жилийн арга хэмжээний илтгэгчид: Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон болон Голомт банкны гүйцэтгэх захирал Ө. Ганзориг

Өдөрлөгт хамрагдсанаар CV буюу ажлын намтар хэрхэн бичих, ажлын ярилцлагад орохдоо юуг анхаарах гээд бүх талын мэдээлэлтэй болохоос гадна ажлын байранд өөрийгөө бэлтгэх зэрэг хэрэгцээт зөвлөгөөг мэргэжилтнүүдээс авах боломжтой. Томоохон байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оюутнуудтай өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцах панел хэлэлцүүлэг ч болох юм.

Бүртгүүлэх холбоос: Энд дарна уу

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 3 сарын 16

Бүртгүүлэгчдээс шаардагдах шалгуур:

  • Их дээд сургуулийн бакалаврын ангийн 3, 4-р курсын оюутан байх
  • Англи хэлний мэдлэг сайн байх

Дэлгэрэнгүйг эндээс харах боломжтой. 

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
22
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.