Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хэдэн цагт кофе уух ёстойг тогтоожээ

Миллер яг хэдэн цагт кофе уувал тархи толгой хамгийн сайн сэргэх вэ гэдгийг тогтоож өгсөн юм.


Кофе уух дуртай ч хэзээ, хэдэн цагт уух ёстойгоо бид мэддэг билүү? Хамаагүй уучихаад нойр хүрсэнгүй гэж гомдол тавьдаггүй гэж үү? Тэгвэл одоо санаа зоволтгүй. Америкийн Дартмутск коллежийн эрдэмтэн Стивен Миллер хэзээ кофе уух ёстойг цаг, минуттай нь гаргаад өгсөн байна.

Бид яагаад кофе уудаг вэ? Тархи толгойгоо сэргээж, ажиллах эрч хүч авахын тулд билээ. Миллер яг хэдэн цагт кофе уувал тархи толгой хамгийн сайн сэргэх вэ гэдгийг тогтоож өгсөн юм. Түүний онол ёсоор хүний бие махбодь сэргээгч болон эм танг яг хэрэгтэй үедээ авч байх ёстой. Үгүй бол таны бие ямар нэг сэргээгч, эм танд тэсвэртэй болж, үйлчилгээ нь багасдаг байна. Кофе уух график гаргахдаа бас нэг зүйлийг анхааран үзжээ. Хүний тархи стрессийн гормон кортизол гэх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээтэй. Кортизол нь хүний биенд өглөө 8-9, өдөр 12-13, орой 17,30-18,30 цагийн үед ид ялгардаг байна. Тэгэхээр биенд угаасаа кортизол ялгаран сэргээж байхад энэ цагуудад дээр нь кофеин нэмэн хүртэж, биеэ зовоож болохгүй гэнэ. Учир нь дээрх цагуудад кофе ууж, кортизол кофеин хоёрыг хамт хэрэглээд байвал бие тань дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог муу талтай аж.
Тиймээс эрдэмтэн Миллер кофег өглөө 7 цагт биш 9,30-11,30 цагийн хооронд уухыг зөвлөж байна. Учир нь энэ үед кортизол “амарч” байдаг байна. Харин өдөр 13.30-17.00, оройтож унтдаг “шар шувуунууд” 19 цагаас хойш уух хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
31 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.