Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай улс Энэтхэг улстай цэргийн эмнэлгүүдийн харилцаагаа өргөжүүлнэ

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Нирмала Ситараманы урилгаар айлчлав.


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 07-10-нд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ. 

Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-нд БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын “Энэтхэгийн хаалга”-ны Дэлхийн I дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, тус улсын Батлан хамгаалахын төрийн сайд Субхаш Бамрэ угтан авлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор С.Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал, Армийн Штабын генерал Бипин Рават нартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагч нарыг БНЭУ-д үргэлжлүүлэн сургах, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалсан сургалтад манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохирлоо.

Манай Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, харилцан туршлага солилцдог. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Энэтхэг, Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
36
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.