Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зейн Малик болон Жижи Хадид нар САЛЖЭЭ

Дуучин Зейн Малик болон загвар өмсөгч Жижи Хадид нар албан ёсоор салсан байна.


One Direction хамтлагийн экс гишүүн Зейн Малик, загвар өмсөгч Жижи Хадид нар салсан тухай мэдээлэл өчигдрөөс эхэлж цацагдаж эхэлсэн. Тэгвэл хоёр алдартан уг мэдээлэлд твиттер хуудсаараа дамжуулан албан ёсны мэдээлэл өгчээ. Сонирхолтой нь, дуучин Зейн мэдэгдэл гаргахаасаа өмнө инстаграмдаа Жижи Хадид болон түүний гэрийнхнийг "unfollow" хийжээ. 

Тэд твиттер хуудастаа салалтынхаа тухай бичээд, цаашид найз хэвээр үлдэж буйгаа хэлсэн юм. Мөн бие биедээ сайн сайхыг хүсжээ. 

Дуучин Зейн Малик:

"Жижи бид хоёрын үерхэл үнэ цэнэтэй, хайр халамжтай бас хөгжилтэй байсан. Би түүнийг эмэгтэй хүн болоод найзын хувьд их хүндэлдэг. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүн. Бидний энэхүү хэцүү шийдвэрийг хүлээн авч, бидний хувийн орон зайг хүндэлж байгаа фенүүддээ баярлалаа. Энэ мэдээг юун түрүүн биднээс сонсох хэрэгтэй байх гэж бодлоо. Та нартаа хайртай шүү".

Харин Жижи Хадид:

"Салалтыг мэдэгдэх нь их хувийн чанартай байдаг. Учир нь салж буй хос хамт байх хугацаандаа юу туулсныг үгээр илэрхийлэхэд хэцүү. Зейнтэй өнгөрүүлсэн мөч, мэдэрсэн хайр, туулсан замнал гээд бүх зүйлд би насан туршдаа талархаж явна. Би түүнд зөвхөн сайн сайхныг хүснэ. Мөн хүндэлж, хайрладаг найзын хувьд үргэлж дэмжих болно. Харин ирээдүйд болох зүйл болохоороо болох байх."

Жижи Хадид Victoria's Secret Show-д 2015 онд анх удаа оролцож байх үеэр тэд танилцаж, Зейн түүнийг болзоонд урьсан байдаг. Хоёр жил гаруй хугацаанд үерхсэн хосын хувьд хамтдаа сэтгүүлийн зураг авалтад орсон. Мөн Жижи Зейны Pillowtalk дууны клипэнд тоглосон. 

 

Эх сурвалж: www.teenvogue.com

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
10
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.