Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Евгения Медведева ДАШТ-д оролцохгүй

Медведевагийн эзгүйд түрүүлэх магадлалтай тамирчин бол мэдээж Алина Загитова.


Энэ сарын 19-нд Италийн Миланд уран гулгалтын ДАШТ эхлэнэ. Энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох ДАШТ-д харамсалтай нь Японы Ханю Юзүрү, Оросын Евгения Медведева нар оролцохгүй. Хоёр тамирчин хоёулаа гэмтэл нь бүрэн эдгээгүй байхдаа “Пёнчан 2018” олимпийн наадамд оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн билээ.
Өнгөрсөн хоёр удаагийн дэлхийн аварга Евгения Медведева аварга цолоо хамгаалах ёстой байсан ч баруун өсгийний бэртэл нь олимпийн дараа сэдэрч, гулгах аргагүй болсон байна. Эмч нар мэс засал хийлгэхгүй эдгээхийн тулд 4-8 долоо хоног өсгийндөө ямар ч ачаалал өгөхгүй байхыг зөвлөжээ. Медведева өөрөө ч хагалгаанд орохыг хүсэхгүй байгаа тул ийнхүү ДАШТ-д орохгүй байхаар шийджээ. ДАШТ-д орох ОХУ-ын шигшээ багт Алина Загитова, Мария Сотскова, Станислава Константинова нар багтсан байна.

ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Алексей Мишин “Тун ухаалаг шийдвэр гэж бодож байна. Нэгдүгээрт, гэмтэл нь хурдан эдгэнэ. Хоёрдугаарт, дэлхийн аварга хүн гэмтэлтэй оролцож болохгүй. ДАШТ-д орохгүй гээд ямар ч айхтар зүйл болохгүй. Медведевад их ирээдүй бий”
ОХУ-ын Уран гулгалтын холбооны тэргүүн Валентин Писеев “Женя, дасгалжуулагч Этери Тутберидзе нар зөв шийдвэр гаргажээ. Медведева хэн гэдгээ дэлхийд харуулсан тамирчин тул одоо түүнийг дэлхийн аваргад оруулах гэж шахах хэрэг огт байхгүй. Хурдан л эдгэх хэрэгтэй”
Дасгалжуулагч Илья Авербух “Медведевагийн эзгүйд түрүүлэх магадлалтай тамирчин бол мэдээж Алина Загитова. Одоо тэр алдартай тамирчин болсон. Пёнчанд ямар ч дарамтгүй гулгаж байсан бол харин энэ удаад түүнийг ялна гэж бүгд ярих болохоор сэтгэл зүйн хувьд хэцүү байх. Өрсөлдөгчид хэцүү. Канадын Осмонд, япон охидууд байна. Гэхдээ Загитова түрүүлэх ёстой”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
30
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.