Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Япон улсад гэрлэлт буурсан тул 18 нас хүрээд иргэн болдог болно

Өмнө нь 20 нас байсан.


Япон улсад залуус 20 насанд хүрээд хууль ёсны үүрэг хариуцлага үүрэх улсын иргэн болдог. Тэгвэл энэ насыг 18 болгохоор тус улсын парламент хэлэлцэж байна. Уг заалт батлагдвал 18 настай иргэд гэрлэлтээ батлуулж, гарын үсэг зуран гэрээ хийж, эцэг эхийн зөвшөөрөлгүй банкны үйлчилгээ авах боломжтой болох юм. Харин 20 нас хүртлээ архи ууж, тамхи татах хориотой хэвээр байх аж. 

Schoolgirls walk home at Ebisu district in Tokyo on September 4, 2017.

Ийнхүү улсын насан хүрэгчдийн насыг өөрчилж байгаа нь Япон улсын хувьд 1876 оноос хойш анхны тохиолдол юм. Одоогийн хуулиар эрчүүд 18, эмэгтэйчүүд 16 нас хүрээд эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр гэрлэлтээ батлуулдаг. Тэгвэл шинэ хуулиар аль аль нь эцэг эхийн зөвшөөрөлгүй болно гэжээ. Насны заалтыг багасгаж байгаа нь тус улсын хүн амын өсөлт бага байгаатай олон улсын шинжээчид холбон тайлбарлаж байна.

Япон улсын 50 нас хүртлэх 4 эрэгтэй тутмын 1 нь, 7 эмэгтэй тутмын 1 нь гэрлээгүй буюу ганц бие гэж бүртгэгджээ. Нийт ганц биечүүдийн тоо хэдийн хүн амын 25 хувьд хүрчээ. 2060 он гэхэд Японы хүн ам одоогийнхоос 33 хувиар буурна гэсэн тооцоо бий. Өөр нэгэн судалгаанаас японы 30-аас доош насны залуусын 1/3 нь огт болзож үзээгүй гэсэн дүн гарчээ. 

 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
21
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.