Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Доналд Трамп, Ким Жон Уны уулзах газар Владивосток уу

Ким Владивостокт онгоцоор биш өөрийн хуягласан галт тэргээр очих боломжтой.


Америкийн "The National Interest” сэтгүүлээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун нарын уулзахад хамгийн тохиромжтой газар бол ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хот гэж нэрлэжээ.
Тус сэтгүүлийн нийтлэлч, улстөр судлаач Лайл Гольдштейн, Алс Дорнодын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн дэд захирал Артем Лукин, ОХУ-ын ШУА-ийн солонгос судлаач Георгий Толораи нарын бичсэн "Why Trump Should Meet Kim in Vladivostok” нийтлэлд яагаад Владивосток хотыг сонгосноо тайлбарлажээ.
Хоёр удирдагчийг уулзах болсон талаар мэдээлснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс уулзалтыг зохион байгуулах санал тавьж байгаа билээ. Манай улс ч түүхэн уулзалтыг Улаанбаатарт хийх санал дэвшүүлээд байгаа. Тэгвэл дээрх мэргэжилтнүүд энэхүү санал гаргасан хотууд яагаад тохирохгүй байгааг тайлбарлажээ.

Хойд солонгосчууд өөрсдөө Трампыг Пхеньянд ирүүлхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Трамп зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Учир нь Хойд Солонгост очсоноор Ким байдлыг гартаа авах нь мэдээж.
Хоёр Солонгосын хоорондхи цэрэггүй бүсийн Панмунжон ийм том хэмжээний уулзалт зохион байгуулах дэд бүтэц байхгүй. Гэхдээ дөрөвдүгээр сард болохоор тохиролцсон байгаа Хойд Солонгосын Ким Жон У, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Же Ин нарын уулзалт тэнд болно гэсэн мэдээ бий. Тэгэхээр тэнд Трамп ирэх магадлал байгаа. Харин Өмнөд Солонгосын Сөүл, Чежү аралд Ким очихыг зөвшөөрөхгүй.
Америкийн нийслэл Вашингтонд очсон ч болно гэдгээ Хойд Солонгосын тал илэрхийлсэн ч АНУ-д буусан даруйдаа Ким хууль бус байгууллагын гишүүн болж хувирна. Учир нь хоёр улс дипломат харилцаа байхгүй. Мөн АНУ-д Кимийн дайсан тун олон. Хойд Солонгосоос дүрвэсэн иргэд ч их байгаа.
Швейцарь, Швед, Зүүн Өмнөд Ази, Монгол гэсэн вариантууд Кимд логистикийн хувьд таарахгүй гэж "The National Interest” үзжээ. Ким Жон Ун улсынхаа удирдагчийн хувиар гадаадад айлчилж байгаагүй тул анхны айлчлал гэдгээрээ хамгаалалт, хоол унд гээд асуудал маш их гарах гэнэ.
Бас нэгэн вариант байгаа нь Хятад. Гэвч сүүлийн үед Бээжин, Пхеньян хоёрын харилцаа тун муудсан тул Ким одоо Хятадад очихыг хүсэхгүй гэж шинжээчид үзэж байна. Уг нь Бээжин энэ түүхэн уулзалтыг зохион байгуулахыг тун их хүсэж байгаа юм.
Тэгвэл Владивосток яагаад бусдаас илүү гэж? Пхеньянаас ганцхан цаг нисээд очно гэсэн илүү талтай. Ким Владивостокт онгоцоор биш өөрийн хуягласан галт тэргээр очих боломжтой. Владивостокийн Русский арал дээр 2012 онд АТЭС саммит болж байсан тул дэд бүтэц сайтай. АНУ, БНАСАУ аль аль нь энэ хотод Консулын газартай. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч хоёр удирдагчтай уулзаж, бүс нутгийн талаар хэлэлцэх боломжтой юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
40
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.