Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Seth Glier Trio” хамтлагтай хамтран тоглох монгол уран бүтээлчийг хайж байна

Сэт Глиерийн Гурвал ирэх сарын 6-8-нд Улаанбаатарт аялан тоглолт хийнэ.


 
Та Грэммийн шагналд нэр дэвшсэн Америкийн хөгжмийн хамтлагтай тайзнаа мөр зэрэгцэн хамтран тоглохыг хүсч буй Монгол хөгжимчин, уран бүтээлч мөн үү? 
 
Хэрвээ тийм бол, танд дуулгах алтан боломж байна! Сэт Глиерийн Гурвал энэ оны дөрөвдүгээр сарын 6-8-нд Улаанбаатарт аялан тоглолт хийх үеэр Монголын уламжлалт болон орчин үеийн хөгжимчид, уран бүтээлчидтэй тайзнаа хамтран тоглохыг хүсч байна.
 
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ нь бүх төрлийн хөгжмийн стиль, хэв маягаар тоглодог дотоодын хөгжимчдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг хүсч байна. Сонирхсон уран бүтээлч, хөгжимчид нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын товчооны ивээн тэтгэдэг “Америк хөгжмийг гадаадад” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад айлчлан тоглолт хийх “Сэт Глиерийн Гурвал” хамтлагтай хамтран тоглох саналаа ирүүлээрэй. Хөгжмийн хамтарсан уран бүтээл, хөгжмийн шинэ соргог аранжировк дээр хамтран ажиллах, шинэлэг бүтээлийг толилуулах зорилго бүхий саналыг бид дэмжих болно.
 
Амжилттай саналын эзэд Сэт Глиерийн Гурвалтай ирэх сарын 7-нд Улсын филармонийн тайзнаа концертод хамтран тоглох боломжтой болно. Саналаа ирүүлэх уран бүтээлч, хөгжимчдийг соёлын солилцоогоор дамжуулан хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, тогтвортой харилцааг хөгжүүлэх нийтлэг зорилготойгоор тус хамтлагтай ижил төстэй, эсвэл тэс ондоо хөгжмийн урсгал, жанраар уран бүтээл туурвих чадамж дээр нь үндэслэн сонгон шалгаруулах болно.
 
Хамтран ажиллах саналд дараах баримт бичгийг хавсаргасан байна:
Дотоодын уран бүтээлч, хамтлагийн үндсэн мэдээлэл, намтар болон холбоо барих хаяг зэрэг мэдээллүүд
Сэт Глиерийн Гурвалтай хамтран тоглох нэг Монгол хөгжмийн жишээ
Сэт Глиерийн Гурвалтай хамтран тоглохыг хүсч буй нэг Америк хөгжмийн жишээ
Хамтарч тоглохыг хүсч буй зорилго болон энэхүү туршлагын үр дүнд юуг хүсэн хүлээж буй тухай хүсэл зорилгоо тайлбарлан бичнэ.
 
Хамтран ажиллах саналыг 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 12:00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар хүлээж авна.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
34
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.