Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Пёнчан 2018”: Б.Ганболд 14-т орлоо

Б.Ганболд энэ сарын 17-ны өдөр 10 км-ын зайд уралдаж, тэмцээнээ өндөрлүүлнэ.


БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд оролцож буй Монгол Улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд өнөөдөр хоёр дахь тэмцээндээ оролцлоо. Тэрбээр гүйлтийн цанын ойрын зай буюу 1.5 км-ын спринт уралдаанд 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэллээ. Энэ зайд нийт 24 тамирчин өрсөлдөснөөс Казахстан, Япон, Герман, Финланд, Украины зургаан тамирчин финалд өрсөлдөх эрхийг авчээ.

Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орсон. Тэрбээр 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орж, “Сочи 2014” наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм.
Б.Ганболд энэ сарын 17-ны өдөр 10 км-ын зайд уралдаж, тэмцээнээ өндөрлүүлнэ.

Манай тамирчид өвлийн паралимпийн наадамд 2006 онд Италийн Турин хотноо болсон IX наадамд Н.Сүхбаатар анхны мөрөө гаргасан билээ. Түүнээс хойш Монгол улс 4 дэх өвлийн паралимпийн наадамдаа баг тамирчдаа оролцуулж байна. Өнгөрсөн хугацаанд Н.Сүхбаатар 2 удаа оролцсон бол Б.Ганболд мөн 2 дахь удаагаа оролцож байна.

Монгол улс өвлийн паралимпийн наадамд:

- "Турин-2006" өвлийн IX паралимпийн наадамд Н.Сүхбаатар гүйлтийн цанын төрөлд
- "Ванкувер-2018" өвлийн X паралимпийн наадамд Н.Сүхбаатар, Э.Зориг хоёул гүйлтийн цанын төрөлд
- "Сочи-2014" өвлийн XI паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд
- "Пёнчан-2018" өвлийн XII паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
15
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.