Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд манай 12 бөх оролцоно

Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв


Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан.

Тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид маргааш Наран улсыг зорино. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргууд дээр 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал нар нэмэгдэн, Дэлхийн цомд зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Соронзонболдын Батцэцэг
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
72 кг: Очирбатын Насанбурмаа
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
42
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.