Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амжилтаас хойш татдаг 13 хэрэггүй зуршил

Биднийг АМЖИЛТААС хойш татдаг 13 хэрэггүй зуршилуудын талаар танилцуулж байна.


Огт хийж үзээгүй зүйлээ хийх хүнээс ихээхэн зориг шаарддаг. Үүний адил нэгэнт хэвшсэн буруу зуршлаа таягдан хаях тийм ч амар биш. Гэвч амжилтанд хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд дараах “хэрэггүй” зуршлуудаа нэг нэгээр нь үгүй хийх зайлшгүй шаардлагатай. “Zero to skill” сайтын үүсгэн байгуулагч, хувь хүний хөгжлийн сэтгүүлч Здравко Светичу өөрийн туршлагад үндэслэн хэрэгцээгүй зуршлуудыг тодорхойлсныг хүргэж байна. 

1. Эрүүл бус амьдралын хэв маяг


Ямар ч зүйлийг хийж бүтээхэд эрүүл, саруул оюун ухаан, бие махбод зайлшгүй хэрэгтэй. 

  • Сайн нойр
  • Эрүүл хооллолт
  • Биеийн хөдөлгөөн гэх алтан гурвалын зарчмыг байнга санаж яваарай.

Өдөр бүр багахан хичээл зүтгэл гаргаснаар насан туршийн өвчнөөс сэргийлж чадна. 


2. Богино хугацааны зорилго


Амжилттай яваа хүн урт хугацааны болон богино хугацааны зорилготой байдаг. Тодорхой том зорилго тавиад түүндээ хүрэх хэвшлийг амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй.  


3. Хязгаарлагдмал сэтгэлгээ


Өөрийгөө голж, чамлах хэрэггүй. Бид голох мэдрэмжид хэт автсанаар боломжийг өөрөөсөө түлхдэг. Олдсон боломжийг шүүрэн авч, хийж үзэхгүй бол бид хэзээ ч өөрсдийн дотоод нөөц чадвараа нээн мөрөөдлөө бодит болгож чадахгүй. Иймээс хийхийг хүсч байгаа зүйлээ хийж, алдахаас айх хэрэггүй..


4. Шалтаг тоочих

Хаанаас эхлэх нь үл хамааран, хийж чадах зүйлээ хариуцлагатайгаар хийгээрэй. Таны амьдралын жолоо гарт тань бий. Тиймээс шалтаг тоочих нь биднийг өсөж дэвшихэд хамгийн ихээр саад болдог хортой зүйл гэдгийг санаарай. 
Биднээс өөр хэн ч бидний амьдралыг өөрчлөхгүй. 


5. Авьяастай байхад л болно гэсэн сэтгэлгээ

Ийм сэтгэлгээтэй хүмүүс авьяас байхад л хичээл зүтгэл гаргах шаардлагагүйгээр амжилтад хүрнэ гэж итгэдэг хүмүүс юм. Гэтэл амжилттай хүмүүс авьяасаас үл хамааран өдөр тутамдаа шинэ зүйл сурч, мэдлэг чадвартай болохыг эрмэлзэж байдаг. Учир нь тэд хичээл зүтгэлгүйгээр амжилт ирэхгүй гэдгийг сайн мэддэг. 


6. Гайхамшигт итгэх


Өдөр бүр багахан хичээл зүтгэл гаргаснаар удахгүй хүссэн үр дүндээ хүрч чадна гэдгийг амжилттай хүмүүс сайн мэддэг. Тийм ч болохоор амжилт нэг л өдөр өөр дээр нь хүрээд ирнэ гэсэн хий хоосон зүйлд итгэдэггүй. 
Ирээдүйгээ төлөвлөж, ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүрийг үр бүтээлтэй ашиглан урагшлаарай.  

 


7. Төгс зүйл хийхийг хичээх


Хэдий их хичээж зүтгэлээ ч хэн ч төгс зүйлийг бүтээж чадахгүй. Алдахаасаа айх нь аливааг эхлүүлэхэд хамгийн том тушаа болдог. Зөв цаг, тохиромжтой байдлыг бид хүлээн зогссоноор олон боломжийг алддаг. Иймд туршлагагүй, мэдлэггүй ч гэсэн “хийж эхлэх” хэрэгтэй! Харин эхэлсний дараа сурж, мэдэх боломжтой.  


8. Олон ажлыг зэрэг хийх

Амжилттай хүмүүс зөвхөн нэг зүйлдээ төвлөрөн түүн дээрээ сайтар ажилладаг. Нэг ажил дээрээ л төвлөрөн, түүндээ бүх зүйлээ зориулах нь амжилтын гараас атгахад хамгаас чухал зарчим юм. 


9. Бүх зүйлийг зохицуулах гэж хичээх

Өөрийнхөө хийж чадах, үл чадах зүйлээ ялгаж салгах нь чухал. Бүх зүйлийг хийж чадна гэснээр хүн өөрийнхөө чадвараас хэтэрсэн үүрэг, хариуцлага хүлээж, эргээд эрсдэлд унах нь бий. 


10. Шаардлагагүй зүйлд “ТИЙМ” гэж хэлэх

Өөрийгөө хүндэлдэг бөгөөд зорилгоо мэддэг хүмүүс найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсдын санаачилсан ажил, шаардлагуудад хэзээ “Үгүй” гэж хэлэхээ сайн мэддэг. Гэмших сэтгэл төрж болох ч, сүүлд нь хэрэггүй зүйлд цагаа үрээгүй өөртөө талархах болно.


11. Сөрөг хүмүүстэй байх

Та хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа хүнтэйгээ адилхан болох магадлал өндөр. Үргэлж гомдоллодог, хийхээс илүү ярьдаг хүнтэй байнга хамт байдаг бол амжилттай байх боломж чинь төдий хэмжээгээр буурна гэдгийг санаарай. 


12. Хүмүүст таалагдах гэж хичээх

Хүн болгонд таалагдана гэдэг нь боломжгүй зүйл. Иймд өөрөөсөө өөр хэн нэгэн болох гэж хичээн, дүр эсгэх хэрэггүй. Байгаагаараа байж, өөрийн үнэ цэнийг улам бий болгон ахиулахыг хичээ. Дургүй хүмүүсийн тань тоо ихсэх тусам муугүй явж байгаадаа итгээрэй. Учир нь хүмүүс юм хийж бүтээж байгаа, өөрөөс нь амжилттай байгаа үеийнхэндээ дургүй байдаг. 


13. Цагаа үрэх

Хүний амьдрал тодорхой хугацаатай. Энэ хугацаанд хэн болж, юу хийж бүтээх нь хүний өөрийнх нь гарт байдаг. Үнэт цагаа хэн нэгэнд булаалгахгүйн тулд хийж буй зүйлдээ анхааран, хоногийн 24 цагийг зөв зүйтэй ашиглаарай. 

Эх сурвалж: www.medium.com/@zdravko

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
13 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
14 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
19
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.