Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ 236 кг шахаж, түүхэн амжилт тогтоожээ

Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм. Тэрээр саяхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохиогдсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын тэмцээнд 236 кг шахаж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Д.Отгондалай өнгөрсөн онд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тамирчид удахгүй болох олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
10 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
28
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.