Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Неймар “ПСЖ”-гээс явна. Харин хаашаа?

Хагас жилийн дотор тэр Францын лигээс хэдийнэ залхаж гүйцсэн байна.


Бразилийн од Неймар Францын “ПСЖ” багийг орхих нь бараг тодорхой болжээ. Хагас жилийн дотор тэр Францын лигээс хэдийнэ залхаж гүйцсэн байна.

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт хоёр удаа бичсэн:
1) “Mundo Deportivo” Неймарыг хуучин баг “Барселона”-тай холбоо тогтоох гэж оролдсон гэж бичжээ.
2) Харин ABC-д бичсэнээр бол Неймар өөрийн агент болох аавыгаа Мадридын “Реал”-д шилжих талаар гэрээ хийж эхлэхийг даалгасан гэнэ.
• Үнэхээр цагаа олсон мэдээ байсан тул итгэхгүй хүн бараг байсангүй. “ПСЖ” Испанийн “Реал”-д ялагдан, Аваргуудын лигээс мултарсан төдийгүй Неймар Францын лигийн тоглолтод хүнд гэмтэл авсан тул клубын түвшинд тэр энэ улирал талбайд гарахгүй. Энэ сарын эхээр хагалгаанд орсон тул 2,5-3 сар бөмбөг өшиглөж чадахгүй.
Энэ жилийн ДАШТ-д Неймар тоглохыг тун их хүсэж байгаа. Дэлхийн аварга гэдэг цол түүнийг мөрөөдөл болсон “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч” шагналд хүргэх дөт зам билээ. “ПСЖ” Францын АШТ-д 14 оноогоор тасарч байгаа тул тэр энэ улирал ямар ч гэсэн нэг цомтой.

• Неймар Францад 20 тоглож, 20 гоол оруулсан ч Каванигаас хоцорч байгаа. Чухам Каванигаас пенальти цохих эрхийг тэр хүчээр булаан авсан билээ. Хэдэн сарын өмнө “ПСЖ” дошин дээрээ “Дижон” багийг 7-0 бут ниргэж байхад ч тэр 11 метрээс цохих эрхээ Каванид өгөөгүй.  Кавани уг нь гоол оруулсан бол “ПСЖ”-гийн төлөө оруулсан гоолоороо Ибраг гүйцэх байлаа. Үзэгчид “Кавааааний” хэмээн хашгарч байсан ч тэр тоогоогүй. Дасгалжуулагчтай муудалцсанаас гадна багийнхаа хөгжөөн дэмжигчидтэй дайн зарласан. Мөн Неймар эсрэг багийн хамгаалагч нарыг элдэв янзаар тохуурхан, хуурч гүйсээр тамирчид дунд хангалттай олон дайсантай болсон. Үүнийх нь гай гарч, “Марсель” багийнхан түүнийг бараг албаар гэмтээж орхисон билээ. Хөлөө барин хэвтэх түүн дээр багийн андууд нь ч очоогүй гэхээр тэр Парист “хүний хүн” болжээ.

• “ПСЖ”-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелайфи “Энэ зун Неймарыг зарахгүй. 100 хувь баталгаатай” гэж мэдэгдсэн.
Зарлаа гэхэд худалдаж авсан 222 еврогоос бага мөнгөөр зарахгүй нь мэдээж. Ийм их мөнгийг ганц тамирчны төлөө гаргаж чадах баг дэлхийд 3-4 л бий. Харин хэдий авьяаслаг ч хувиа хичээсэн, эрх Неймарын төлөө мөнгө гаргах газар бол “Барса”, “Реал” хоёр л байна.
Одоогоор хамгийн боломжтой хувилбар бол “Реал” гол од Роналдугаа Неймараар солих.

• “Барселона”-д Неймарыг буцаан авахыг Месси, Коутиньо, Ракитич нар хүсэж байна. Гэхдээ ерөнхийлөгч Бартомеу дургүй байгаа.
“Реал” Неймарыг эгнээндээ нэгтгэхийг тун их хүсэж байгаа. Өрсөлдөгч “Барса”-гийн уурыг хүргэхээс гадна Неймарыг ирээдүйн “Алтан бөмбөг” шагналт гэж тооцож байгаа.
Харин Неймар явахад “ПСЖ” мөнгө төдийгүй нэр хүндээр хохирч үлдэнэ. Түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа хийгээд улсын аваргаас өөр дорвитой цом байхгүй, дээр нь Неймараа алдана гэдэг дараа нь шилдэг тоглогчдын хэн ч Францыг зорихгүй шалтгаан болж мэдэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
12
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.