Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дуучин Ч.Цэлмүүний бичсэн “Илүү сайн “Би”-гийн эрэлд” эсээ

Япон улсын Тохоку Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй дуучин Ч.Цэлмүүний нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Япон улсын Тохоку Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй дуучин Ч.Цэлмүүний бичсэн “Илүү сайн “Би”-гийн эрэлд” эсээ “Sentineljapan.com” сайтад нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна. 

Илүү сайн “Би”-гийн эрэлд 

Image may contain: 1 person, smiling, standing and text

"Надад юу тохиолдохоос үл хамааран би өөрийнхөө сонголтын үр дүн" - Карл Юнг

Би эх орондоо биотехнологи, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж, энэ салбартаа хүчин зүтгэсэн. Үүнээс гадна 16 насандаа олны танил болж, дуучин, уран бүтээлчээр ажилласан нь надад олон талын үүрэг хариуцлагыг өгч, өөр өөр салбарт хөгжихөд нөлөөлсөн. Мөн НҮБ-ийн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэдэх ашгийн болон шашны бус, аливаа улсын төр засгаас хараат бус НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, “Сайн хөрш” сайн дурын байгууллагын сайн дурын үйл ажиллагаанд нэгдэн, асрах газруудаар хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүмүүнлэгийн үйлст хамрагдсанаар олон талын ойлголт, мэдлэгтэй болоход тусалсан.  

Muun 1

Багагүй хугацаа зарцуулсан уран бүтээлчийн карьер, шинэхэн эхлүүлсэн бизнес болон хамгийн үнэ цэнэт бяцхан хүүгээ орхин, Японд сурахаар шийдэх их эр зориг шаардсан алхам байв. Энд академик мэдлэг хуримтлуулахаар суралцаж байгаа ч үүнээс гадна өөрийн доторх хувь хүнээ хөгжүүлэх хамгаас чухал. Бид өөр өөрсдийн таатай бүсээ орхиж сурах хэрэгтэй гэж би боддог. Бид хатуу бэрх шалгуурыг давснаар амьдралын дараагийн үед илүү сайн ойлголт, ухаан мэдлэгтэй болж, боловсорч чадна. Амар биш хэдий  ч өгсөж уруудах аялал амьдралыг адал явдалтай, сонирхолтой болгодог шүү дээ. 

Жирийн нэгэн гадаад судлаач оюутан Сендай хотод түр зуурын боловч жинхэнэ иргэн нь болсноор ямар хариу нөлөөлөл гарахыг бид таашгүй. 

Япон дахь эхний жил сурах, танин мэдэх, шинэ соёлд дасан зохицох аялал байлаа. Илэн далангүй хэлэхэд, бусад улсаас харж чадахгүй олон чанар япон хүнд бий. Тохоку Их сургуулийн тусламжтайгаар тэдгээр иргэдийн нэг болж Сендай хотод оршин сууж буйдаа баяртай байна. Энэхүү баяр талархлаа би Сендай хотдоо хувь нэмэр оруулах хүчин зүтгэлээрээ илэрхийлмээр байна. 

Image may contain: 1 person, indoor

НҮБ-ийн 70 жилийн ойн үеэр. 

Зөвхөн суралцахаас гадна Сендай хот Япон дахь гэр минь болж, их сургуульд суралцах он жилүүдэд энэ хот миний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Өнөөгийн XXI зуунд хүн бүр “Дэлхийн иргэн” болох боломжтой. Газар нутаг, хил хязгаараар хөрш байх эсэхээс үл хамааран өнөөдөр олон төрлийн зан заншил, хэл соёл, үндэс угсаа, улс төр, шашин шүтлэгтэй хүмүүс найзлан нөхөрлөж, олон улсын харилцааг бий болгон, нэгэн гэр бүлийг бүтээх болжээ. 

Монгол Улс, Улаанбаатар хотод би гэр бүлийнхээ хамт өсч торнисон ч бид алсдаа дэлхийн иргэд болохоор шийдсэн байсан. Ээж аав хоёр минь хоорондоо оросоор ярьж, бид гэртээ монголоос гадна англи хэлээр ярилцдаг. Ялангуяа бага дүү маань багаасаа дэлхийн иргэн болон хүмүүжихэд энэ нь онцгой нөлөөтэй гэж бид үзэж байна.

Image may contain: 8 people, people smiling

Тохоку Их сургуулийн профессор Кен болон тэнхимийн оюутнуудын хамт.

Бага байхаас минь англи хэл манай гэр бүлийн соёлын нэг хэсэг байв. Бид америк, швед, финлянд, орос, солонгос, япон гээд олон улсын хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Би орос бага сургуульд явж, дараад нь солонгос удирдлагатай олон улсын их сургуульд суралцан, орос хэл соёлыг эзэмшсэн. Харин одоо би өдөр тутам япон хэл соёлыг танин мэдэж байна. Би зөвхөн нэг орноор хязгаарлагдахаас илүү сэтгэлдээ гэрэлтэй, бие биеэ хайрлан хүндэтгэдэг хүмүүсийн хамт дэлхий ертөнцдөө илүү сайхан ирээдүйг бүтээх хүсэл тэмүүлэлтэй. Би монгол хүн. Гэхдээ тодорхой хэмжээний америк, орос болон япон иргэн миний дотор байдаг. Би ДЭЛХИЙН ХҮН!

Image may contain: 1 person, smiling

Амьдрал ирээдүйг хэрхэн хөтлөхийг мэдэхгүй ч Сендай хот миний сэтгэлд үүрд үлдэж, өдөр бүр явдаг гудамж талбай, их сургууль, найз нөхөд минь энд бий тул Сендай хотыг би Япон гэрээ гэж хэлж чадна. 

Академик мэдлэг чадвар хуримтлуулж, ирээдүйгээ бүтээхээр бид тодорхой цаг хугацааг зарцуулдаг. Гэвч бид академик судалгаа шинжилгээ гүйцэтгэдэг шигээ өөрийн доторх хүнээ судалдаг болов уу? Бид үр дүнгийн төлөө судалгаа хийдэг ч сэтгэл зүрхэндээ илүү сайн "Би"-гээ бүтээхийн тулд эрэл хайгуул хийж чадаж байна уу? Өндөр мэдлэгтэй болохоос үл хамааран бусдаас авахаасаа илүү бусдад өгч чаддаг уу? Бид бусдад урам зориг өгч чадахуйц ТОМ алсын хараатай байж хариуцлага үүрч чадаж байна уу? Бид хийж буй зүйлээ хангалттай сайн хийхийн зэрэгцээ “хүн байх” нь хамгаас чухал гэдгийг мартаж болохгүй. 

Хүндэтгэсэн, 

Монгол улсын иргэн, Тохоку Их сургуулийн докторант Ч.Цэлмүүн

 

Эх сурвалж: Sentineljapan.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
Уржигдар
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.10 66.181.161.37

Mundag yumaa baharhaj bna

0 Хариулах