Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ББСБ-уудын зээлийн хүүг хоёр дахин бууруулна

2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ.


Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттай бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлаж байна.

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т макро эдийн засгийн тогтвортой байдал, бодит өсөлтийг дэмжих хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах талаар тодорхой зорилтууд туссан. Эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотноо шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаад байгаа билээ. Өнгөрөгч 10 дугаар сард гаргасан уг шийдвэр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, ББСБ-ын чадавхи, цар хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх, харилцагчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтойн дээр ЗЭЭЛИЙН ХҮҮГ бууруулах бодит үр нөлөө үзүүлэх юм.

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт ба зээлийн хүүгийн бууралтын хооронд шууд хамаарал байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна. Өнөөдрийн байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудынх 3.3 хувьтай байна. Жигнэсэн дундаж хүү сарын 4.3 хувь, жилийн 51.6 хувь байгаа нь 800 сая төгрөгөөс бага хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ харьцангуй олон байгаатай холбоотой юм.

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг гүйцэт хэрэгжүүлснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс ХОЁР ДАХИН буурахаар байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг одоо байгаа түвшинд нь хэвээр үлдээвэл ирэх жилүүдэд зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатайг судалгаа харуулж байна.

Бодлогын арга хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чадавхитай, шаардлага хангасан ББСБ-уудаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад хөнгөлөлттэй зээлийг дамжуулах олгох зэрэг салбарын хөгжлийг дэмжсэн алхмуудыг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр банк бус санхүүгийн салбарын олгосон нийт зээл дөрвөн жилийн эцэст 1.7 их наяд болж, арилжааны банкны зээлийн 10-аас илүү хувьтай тэнцэх тооцоо гарч байна. Зээлийн үйлчилгээний зах зээлд ийм хэмжээний байр суурьтай болсноор банк бус санхүүгийн үйл ажиллагааны нийт санхүүгийн салбарт эзлэх нөлөө мэдэгдэхүйц нэмэгдэж, өрсөлдөөн бий болно. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
10
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.