Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

К-ПОП-ийг эзэлсэн хятад одод

Алдар хүндтэй болонгуут нь Хятад, Тайвань, Хонконг, Макаод амжилт олох зам нь нээлттэй болдог.


Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн ихэнх од солонгос дуучид ч огт өөр улсаас ирээд алдаршсан од цөөнгүй байна. Тэр тусмаа манай урд хөрш Хятадаас К-ПОП-д амжилт олсон дуучин маш олон бий. Хятад гаралтай оддын давуу тал нь алдар хүндтэй болонгуут нь Хятад, Тайвань, Хонконг, Макаод амжилт олох зам нь нээлттэй болдог.

1. Жексон

GOT7 хамтлагийн Жексон Хонконг гаралтай ч хятад хүн гэдгээрээ их бахархдаг. Тиймээс ч хятадууд түүнд их хайртай. Хятадын телевизийн нэвтрүүлгээс түүнийг байнга харж болно.

2. Хангён

Хангёний амжилт “Super Junior” хамтлагаас эхлэлтэй. Гурван жил ажиллаад тэр хамтлагийнхаа ахлагч болсон. Гадаад оронд Хятадын соёлыг түгээж, улс орныхоо нэрийг өргөсөн тул эх оронд нь түүнийг хүндэлдэг. Бээжингийн олимпийн бамбарын буухианд гүйж, 2010 онд “Хятадын хамгийн алдартай дуучин” хэргэм хүртэж байлаа.

3. Крис

EXO-гоос гарсан нь Крисийн замналын хамгийн зөв шийдвэр байлаа. SM Entertainment агентлагаа шүүхэд өгч, заргалдсан ч Крис Ву Хятад, Барууны аль ч оронд замналаа үргэлжлүүлэх бололцоотой үлдсэн юм. Forbes сэтгүүлийн “Хятадын алдартан” жагсаалтад тэр тэрбумтнуудтай эн зэрэгцэн багтдаг.

4. Жун

SEVENTEEN хамтлагийн Жун Шэньчжэнд төрсөн бөгөөд хятад бүсгүйчүүдийн шүтээн. Багадаа тэр чамгүй авьяастай жүжигчин байжээ. Хятадын тулааны урлаг үшүгээр  хичээллэдэг нь ч түүнд алдар нэр авчирсан.

5. Лухан

EXO-гийн бас нэгэн хуучин дуучин. Агентлагаа орхиод тэр Крис шиг Баруунд гараагүй, Хятадын кино, хөгжмийн том төслүүдэд оролцож байгаа.

6. Фэй

“Miss A”-д хоёр хятад дуучин бий. Гэхдээ Хятадад Фэйд нь илүү дуртай. Фэй эх орондоо маш олон тооны зар сурталчилгаа, цуврал кинонд тоглодог.

7. Лэй

EXO-д үлдсэн цорын ганц хятад дуучин. Хэдийгээр хамтлагдаа үлдсэн ч Хятадад маш олон төсөлд оролцдог. Хятадад Лэй “EXO” хамтлагаасаа илүү алдартай гэж ярих шинжээч ч бий. Тэр Жэки Чантай кинонд тоглож, хятадаар дуулж, хятад кинонд тоглож байгаа.

8. Виктория

Эх орондоо харихаараа Виктория К-ПОП одын дүрээ орхиж, авьяаслаг жүжигчин, үзэсгэлэнт модель, цэнгээнт нэвтрүүлгийн од болон хувирдаг.

9. Тао

Крис, Лухан нараас гадна EXO-г орхисон бас нэгэн хятад дуучин бол Тао. Өмнөд Солонгосоос харьж ирээд Тао хэд хэдэн клип хийж, цомог гаргасан. Хэд хэдэн кинонд тоглоод амжсан.

10. Чэн Сяо

WJSN-ээс хамгийн алдартай нь Чэн Сяо байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.