Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сингапурын Үндэсний их сургуулийн “Asia journalism fellowship-2018” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм.


 
“Темасек” сангаас Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран 2018 оны 7 дугаар сарын 16–наас 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Asia Journalism Fellowship 2018”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэв.
 
2009 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн хоёр талын хэвлэл мэдээллийн харилцааг хөгжүүлэх, үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,  дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий уг хөтөлбөр нь Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оролцогчид бүс нутгийн төлөв байдал, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон бусад тодорхой чиглэлээр семинар, сургалтад хамрагдана.
 
Тус хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
Одоогоор сэтгүүлч мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж буй;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай хэмээн үзвэл шалгаруулахад ярилцлаганд орно/ байх зэрэг болно.
 
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах байр, зам хоногийн олговор зэргийг олгох бөгөөд оролцох сонирхолтой сэтгүүлчдийн материалыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл [email protected]  цахим шуудангаар хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ajf.sg цахим хуудаснаас авна уу гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
40
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.