Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тайхо аваргын зээ Асашёорюү аваргын бүл дүүг 3 дараалан яллаа

Ная Коосүкэ Хоошёорюү нар банцүкэд нэр нь бичигдсэнээс хойш анх удаагаа халз туллаа.


Японы Осака хотод мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Дээд зиндааны бөхчүүд 15 цагаас барилдаж эхэлдэг бол жонокүчи зиндааныхан өглөөний 9 цагаас барилддаг дүрэмтэй билээ. Өнөөдөр өглөө жонокүчи зиндааны дохён дээр тун сонирхолтой нэгэн барилдаан боллоо.

Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү С.Бямбасүрэн хэмээх Хоошёорюү нар мэргэжлийн сүмочдын банцүкэд нэр нь бичигдсэнээс хойш анх удаагаа халз туллаа.
Ная жонокүчигийн зүүний 18-д бичигдэж байгаа бол Хоошёорюү барууны 19. Банцүкэ бараг адилхан хоёр бөхийн барилдаанд Ная ёритаоши мэхээр ялж, 3 дахь даваагаа авсан бол ялагдсан Хоошёорюү 2 даваа, 1 унаатай болж байна.

Монгол, Японы алдарт аваргуудын удам залуусын барилдаанд Наран орны хэвлэл мэдээлэл ихэд анхаарал хандуулсан байна. Ная “Хоошёорюү бол миний өрсөлдөгч мөн” гэж хүлээн зөвшөөрөөд “Арагш ухралгүй довтолсны хүчинд яллаа. Түүнээс хөл мэх ирэхийг мэдэж байсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Харин унасан бөх Хоошёорюү “Яасан ч ялна гэж бодож байсан болохоор сэтгэл дундуур байна. Наяг унагаавал жонокүчид түрүүлнэ гэж бодож байлаа. Дараа таарахдаа заавал ялна” гэж хэлжээ.
Хоёр бөх дунд сургуульд сурч байхдаа болон нэгдүгээр сард шинэ бөхийн чансаа тогтоох барилдаан, Хаврын тэмцээн гээд нийт 3 удаа таарч бүгдэд нь Ная ялжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
6
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.