Хайх зүйлээ бичнэ үү

мин

“National Geographic” арьс өнгөөр ялгаварлаж байснаа хүлээн зөвшөөрлөө

“National Geographic” сэтгүүлийн нийтлэлд гадаадын өнгөт арьстнуудыг зэрлэг бүдүүлэг гэж харуулж байсан байна.


“National Geographic” сэтгүүлийн ирэх сарын дугаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг сэдэвтэй.
“National Geographic” сэтгүүлийн редактор Сьюзен Голдберг Виржини их сургуулийн профессор Жон Эдвин Мэйсонд хандаж, сэтгүүлийн 130 жилийн архивыг судлан, нийтлэлийн бодлогын талаар тайлан бэлтгэхийг хүсчээ.

Мейсон удаан судласны эцэст тус сэтгүүл 1970 он хүртэл өнгөт арьстнуудыг огт тоодоггүй байсан, тоолоо гэхэд дандаа хар ажилчин, зарц нарыг гаргадаг байсныг тогтоожээ. Мөн олон жилийн турш “National Geographic” сэтгүүлийн нийтлэлд гадаадын өнгөт арьстнуудыг зэрлэг бүдүүлэг гэж харуулж байсан байна.

“Барууны орнууд ялангуяа англи хэлтэй орнуудыг магтан дуулж, өнгөт арьстнуудыг дорд муу гэж үргэлж бичиж байсан байна” гэж Мэйсон ярьж байна.
Австралийн тухай 1916 оны нийтлэлд нутгийн уугуул хоёр иргэний зургийг тавиад “Өмнөд Австралийн хар арьст зэрлэгүүд оюун санааны хувьд хүмүүс дунд хамгийн сүүлд ордог” гэж бичсэн байв.
Мөн “Камер, жийп машин, онгоц гол нь биш харин уугуул иргэд ямар их хачирхсан байдалтай харж байгаа нь чухал. Барууны уншигчдын хувьд өдөр тутмын зүйлд гайхаж байгаа нь инээдтэй” гэж бичсэн байв.

Мэйсон мөн сэтгүүлийн редакц дайн, өлсгөлөнгийн талаар огт дурддаггүй байсныг олж мэджээ.
Ирэх сарын шинэ дугаарыг өнгөт арьстны эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг амь насаа алдсаны 50 жилийн ойд зориулсан бөгөөд сэтгүүлээс уншигчиддаа хандан мэдэгдэл гаргасан юм.

Мэдэгдэлд “Олон арван жилийн турш манай сэтгүүл арьс өнгөөр ялгаварласан сэдэвтэй байжээ. Өнгөрснөөсөө өөдөлж, хөгжихийн тулд бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сэтгүүлийнхээ алдааг ярих нь хүнд байгаа ч нэгэнт ийм сэдвээр дугаар гаргаж байгаа учраас өөрсдийнхөө алдааг ч хэлэх ёстой” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
5
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.