Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Суут эрдэмтэн Стивен Хокингийн талаар мэдэх ёстой бүх зүйл

Түүний амьдралын талаар залуу хүн бүрийн мэдвэл зохих мэдээллүүдийг хүргэж байна.


Image result for Stephen Hawking

“Бид дэлхий ертөнцийн талаар юу ч мэдэхгүй амьдарч байна. Амьдралыг тэтгэгч нарны гэрлийг үүсгэдэг механизм, огторгуйд биднийг барьж байдаг таталцлаас эхлээд байгалийн оршихуй, огторгуйн үүслийн талаар та юу мэдэх вэ?” гэж Стивен Хокингийн алдарт бүтээл “Цаг хугацааны товч түүх” (Brief History of time)  номын өмнөтгөлд бичжээ. Дээрх бүх асуултуудад хүн төрөлхтөн өөр өөрийнхөөрөө хариулт эрэн, итгэж ядах зуур суут эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа өөд болсон тухай мэдээ цацагдлаа. Түүний давтагдашгүй амьдралын тухай мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна. 

1. Хүнд бэрх амьдрал, сурлага муутай хүүхэд нас

A young Stephen Hawking fishing on a boat.

21 насандаа саа өвчин туссанаас насан туршдаа тэргэнцэрт суун, компьютер програмаар бусадтай  харилцах болсон Стивен Хокингийн ухаан мэдлэгийн цар хүрээ энгийн хүнийхээс хэтийдсэн байв. Түүний IQ Альберт Эйнштейнтэй адил буюу 160 байжээ. Харин Хокинг төрөхөөсөө л ийм гоц ухаантай байгаагүй бөгөөд гэр бүл нь ядуу тарчиг амьдралтайгаас охидын сургуульд явж, 8 нас хүртлээ уншиж чаддаггүй сурлага муутай хүүхэд байв. Гэсэн ч тэр дунд ангидаа шинжлэх ухаанд дурласнаар физик, одон оронд гэрлийн хурдаар суралцах болжээ. Түүнийг дунд сургуульдаа физикийн ухааныг бүрэн эзэмшсэн гэдэг. 

2. Тэргүүн байраас татгалзсан оюутан нас

Image result for Stephen Hawking  young

Стивен Хокинг царайлаг, дур булаам залуу байсныг нөхөд нь дурсдаг. Тэр Оксфордын Их сургуульд бакалаврын зэргээ, Кэмбрижийн Их сургуульд магистр, докторын зэргээ хамгаалжээ. 17 настайдаа Оксфорд коллежид суралцахаасаа өмнө академик хичээлүүдээ хэдийн судалчихсан байв. Тэр шалгалтын өмнөх өдрөө зориуд нойр муутай хонож, шалгалтдаа тааруу оноо авах зэргээр бусдаас хэт ялгарч, тэргүүний оюутан болохоос татгалзаж байв.

Image result for Stephen Hawking  young

Тэр залхуу, идэвх муутай харагдахыг хүсдэг байсан тухай нөхөд нь дурсаад “Хокинг хэтэрхий ухаалаг тул өөрөөсөө ухаан муутай хүнийг ухаалаг гэж үзэхийг таашаадаг байсан” гэж хэлжээ. 

3. 2 жилийн настай гэх онош сонссон 21 нас

Image result for Stephen Hawking  young

Кэмбрижийн Их сургуульд суралцах үе түүний амьдралын хамгийн бэрх цаг байв. Булчин сулрах саа өвчин туссанаас эмч нар түүнийг 2 жилээс их наслахгүй гэсэн бөгөөд сансар судлал, их тэсрэлт, хар нүхний гайхмаар судалгаандаа шимтэх зуур өдрөөс өдөрт бие нь суларч, гүн гүнзгий сэтгэл гутралд орох болжээ. Төгсөлтийн дипломоо хамгаалах илтгэлийн үеэр хэл яриа нь ээдэрч, хөл дээрээ арай гэж тогтож байв. Гэсэн ч тэр 1966 онд судалгааны ажлаа хамгаалсан нь өнөөг хүртэл хүн төрөлхтний бодож олсон хамгийн том судалгаа нээлтүүдийн нэгд тооцогддог. 

4. Их “онол”-уудын он жил. 

Related image

Үүнээс хойш түүний амжилт, алдар нэр дэлхий дахинд түгж, “Цаг хугацааны товч түүх” шинжлэх ухааны бүтээл нь 1988 онд хэвлэгдсэн, 5 жилийн дотор 35 хэл дээр орчуулагдаж, 10 сая гаруй хувь борлогджээ. Гэвч зөвхөн зарагдсан тоогоороо бус хүн төрөлхтөнд үлдээсэн агуу нээлтүүдээрээ тэр түүхнээ мөнхөрсөн юм.

Image result for Stephen Hawking university

Орчлон ертөнцийн эхлэл ба төгсгөл дэх онцгой цэг буюу Их тэсрэлт, хаагдалтын тухай, Эйнштейний “Харьцангуйн тусгай онол”, “Харьцангуйн ерөнхий онол”-уудад үндэслэсэн таталцлын хүчийн судалгаа, их таталцлаас шалтгаалсан гэрэл гарч чаддаггүй орон-цагийн муж бүхий “Хар нүхний онол”-уудыг тэр насан эцэс хүртлээ сургасаар байв.  

“Цаг хугацааны товч түүх” номыг англи хэл дээр эндээс, монгол хэл дээр эндээс бүрэн эхээр нь унших боломжтой. 

5. Нобел хүртээгүй суутан. 

Related image

Стивен Хокингт Нобелийн шагнал олгоогүй нь Нобелийн хорооны бүх цаг үеийн хамгийн том алдаа гэгддэг. Тэр Нобелээс бусад шинжлэх ухааны бүх дээд шагналын эзэн болсон гэхэд хилстэхгүй бөгөөд төрийн дээд шагналуудыг ч удаа дараа хүртсэн.

6. Гэрлэлтүүд

Image result for stephen hawking marriage photo

Стивен Хокинг 23 настайдаа анхны эхнэр Жэйнтэй танилцжээ. Тэд бие биедээ асар их хайртай байсан бөгөөд Хокингийн саажилт ихсэж, компьютерт суусны дараа ч Жэйн түүнийг хайрлан халамжилж байв. 3 хүүхэдтэй болсны дараагаар хос хоёр өөр өөр хүнтэй амьдралаа холбохоор гэрлэлтээ цуцалсан түүхтэй.

Image result for stephen hawking elaine marriage

Удалгүй Хокинг өөрийн сэтгэл зүйч Элайн Мэйсон гэх эмэгтэйтэй гэрлэж, 2006 он хүртэл хамт амьдарчээ. 

7. Оскарын шагнал хүртсэн гол дүр

Related image

Нэрт эрдэмтний гайхалтай амьдралаас сэдэвлэсэн “The Theory of Everything” кино 2014 онд бүтээгдсэн. Түүний дүрд жүжигчин Эдди Рэдмэйн чадварлаг тоглосноор Оскарын наадмаас “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн түүхтэй. 

eddie redmayne GIF

Уг киног эндээс бүрэн эхээр нь үзээрэй. 

8. Хүн төрөлхтөнд үлдээсэн суут бүтээлүүд.

Image result for Stephen Hawking all book

Стивен Хокингийн судалгаа шинжилгээний бүтээл, их сургуульд багшлах үеийнх нь лекц, хэвлэгдсэн, хэвлэгдээгүй зохиол бүтээлийнх нь тоо хэдэн зууг давна. “Цаг хугацааны товч түүх”,”Хар нүх ба их тэсрэлтийн онол”, “Орчлон ертөнц яст мэлхийн дээр байдаг”, "Цаг хугацааны эхлэл", "Орчлон ертөнцийн амьдрал" зэрэг шинжлэх ухааны үнэт бүтээлүүдээс гадна “Миний товч түүх” намтарчилсан ном нь залуу хүн бүрийн судлах ёстой бүтээлүүд билээ.  

Стивен Хокингийн судалгааны бүтээлийн бүрэн жагсаалтыг эндээс үзэх боломжтой. Нийт номын жагсаалтыг эндээс үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.10.25 202.126.88.201

Yduu tarchig ailiin huuhed baigague. Academic seheeten ailiin huuhed bsn mun bagaasaa gots surlagatai baisaan gej kanun dree ch nzuud ni ch helsen bdg shu

0 Хариулах