Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Наохиса Такато: Абэ хэт хүчтэй тул би жин ахихгүй

Би дан ганц жүдод шилдэг нь байх биш бүх юманд шилдэг байхыг хүсдэг.


Японы жүдоч Наохиса Такато Прагад болсон Европын цомын тэмцээнд ганцаараа жин ахиж оролцсон ч 66 кг-д түрүүлсэн билээ. Медаль гардуулах ёслолын дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-    Та яагаад Европын цомын тэмцээнд оролцохоор шийдсэн юм бэ?
-    66 кг-д өөрийгөө сорьж үзмээр санагдсан юм. Дасгалжуулагч багш Косэй Иноүэ ч дэмжсэн. 2018 оны ДАШТ-д зодоглох эрхээ авчихсан болохоор надад сонгон шалгаруулах тэмцээнд орох хэрэгцээ байхгүй. Тиймээс улам хүчтэй болохын тулд жин ахиж барилдсан.
-    Ганц удаагийн туршилт уу, жингээ солих гэж байгаа юм уу?
-    Жин ахихгүй. 66 кг-д Хифүми Абэ хэт хүчтэй.
-    Япончууд тэмцээнд орохдоо том багаараа явдаг. Та яагаад ганцаараа Прагад очив?
-    Ганцаараа явахыг хүсээд л тэр. Би дан ганц жүдод шилдэг нь байх биш бүх юманд шилдэг байхыг хүсдэг. Жишээ нь, хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, нөхөрлөх тал дээр. Тийм болохоор л ганцаараа явсан.
-    60 кг, 66 кг-ийн жингийн ялгаа ямар байв?
-    Миний хувьд гол ялгаа нь жин хасах хэрэг гарсангүй. Жирийн үеийнхээ жинтэй барилдаж үзлээ. Өрсөлдөгчид минь өндөр байсан ч асуудал гарсангүй. Би багаасаа өөрөөсөө том, өндөр өрсөлдөгчидтэй бэлтгэл хийж байлаа.
-    Дасгалжуулагч чинь хамт явсан мөртлөө барилдаанд хамт гараагүй. Яагаад?
-    Ганцаараа байхыг хүссэн болохоор. Дасгалжуулагчгүй барилдаж үзмээр байсан. Олимп, дэлхийн аваргын тэмцээн дээр юу тохиолдохыг урьдчилан мэдэхгүй шүү дээ. Хэн нэгнээс хамааралгүй, ямар ч нөхцөлд тэмцэж чаддаг байх хэрэгтэй.
-    Ганцаараа хүн бие халаалт, бэлтгэл яаж хийж байв?
-    Испанийн шигшээ багийн дасгалжуулагч, анд найз Сүгой Уриартегаас тусламж хүссэн. Тэдний багийн Андрес Ромеротой бэлтгэл хийсэн. Би хүмүүстэй харьцаж, тэднээс ямар нэг тусламж хүсэх дуртай.  
-    60 кг-ийн жингийн чансаанд Рюүжи Нагаяма таныг гүйцээд ирсэн. Удахгүй ДАШТ болж, та цолоо хамгаална. Рюүжитэй өрсөлдөхөд ямар байдаг вэ?
-    Өнөөдөр би 66 кг-д барилдлаа. 60-д эргээд очихоороо хэн нь жиндээ шилдэг нь вэ гэдгийг харуулах болно.
-    Цаашдын төлөвлөгөө?
-    Одоохондоо шийдээгүй байна. Гол зорилго бол Бакуд болох ДАШТ. Өмнө нь нэг тэмцээнд орно, гэхдээ ямар тэмцээн гэдгээ шийдээгүй байгаа.
-    Ганцаараа тэмцээнд орохыг хүссэн гэж ярьсан. Ямар байна?
-    Их ядарлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
24
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.