Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ж.Батзандан: Мөнхийн хууль гэж байдаггүй, амьдрал баялаг, хувирамтгай

“Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.




Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр /2018.03.15/ зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Төгс хууль, мөнхийн хууль гэж байдаггүй, амьдрал баялаг, хувирамтгай. Тиймээс Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явцад гарч буй алдаа завхрал, цоорхой хийдлийг засах нь гарцаагүй хэрэг. Хэдийгээр Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурч, төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар байгаа ч сөрөг үр дагавар нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байна. Мөн хууль хоорондын зөрчлүүд ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх шаардлагатай байна гэсэн юм.  

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох мэргэжилтнүүд, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын удирдах ажилтан, улсын байцаагч нарын төлөөлөл оролцлоо. Тэд тус тусын салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох талаар саналаа дэвшүүллээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 мянга орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан байна. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
45
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.