Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Андройд утастай хүмүүс яг одоо устгавал зохих АЮУЛТАЙ 8 аппликэйшн

Утсаа хайрлая.


Google Play бол аппликэйшн хийдэг, хөгжүүлдэг хүмүүсийн хувьд таатай зүйл. Гэхдээ янз бүрийн аппликэйшн дунд аюултай хэд ч байна. Зарим нь таны хувийн мэдээллийг хулгайлж, бусдад тарааж, бүр дансанд тань хүртэл халдан, цэнэг хурдан дуусгаж, гэмтээх гээд олон асуудал учруулдаг.

№ 1. Цаг агаарын аппликэйшн 

Цаг агаарын аппликэйшн хэрэглэдэг хүмүүс маш олон байдаг. Бас хэрэгтэй ч зүйл. Гэхдээ зарим ийм төрлийн аппликэйшн, жишээ нь хайж олоод татаж авсан хэд нь олон төрлийн вирус тараадаг байна. Гэхдээ ийм аппликэйшн утасны эзний мэдээллийг хулгайлж, хакеруудад илгээсэн тохиолдлууд гарсан байна. Ихэнхдээ кредит картны мэдээллийг хулгайлдаг. Одоогоор янз бүрийн цаг агаарын апп уг асуудлаас болоод хаагдаж, устаж байгаа. Гэхдээ хамгийн зөв арга нь зүгээр л интернэтээр хайлт хийн, баталгаатай сайтаас мэдээлэл авах юм. 

№ 2. Олон нийтийн сүлжээ аппликэйшнууд

Ийм төрлийн аппликэйшний хувьд бол мэдээлэл алдах, дайралтад өртөх зэрэг эрсдэл багатай боловч маш их энерги зарцуулагддаг тул утасны зайг маш хурдан муутгаж, мөн үүнийгээ дагаад маш их гацдаг болдог байна. Ийм ч болохоор зарим хүмүүс аппликэйшнийг нь татаж авах биш утсан дээрх интернэт браузерыг ашиглан ордог. 

№ 3. Optimizer / Цэвэрлэгч

Clean Master болон бусад ийм төрлийн аппликэйшн утсан дээрх хэрэггүй програм зэрэг зүйлээс салахад тус болдог. Гэхдээ сүүлийн үеийн утаснууд бүгд шахуу цаанаасаа ийм төрлийн системтэй болсон тул хэрэгцээгүй шахам болсон юм. Нэгэнт байгаа зүйл дээр дахин нэмж татах нь дэмий бөгөөд утасны зайг ч маш ихээр муутгадаг. Таны утас улам хурдан болж сайжрахгүй, харин ч баахан зар сурталчилгаа гарч ирээд бүр удах болно.

№ 4. Antivirus програм

Хүмүүс утаснаас мэдээлэл хулгайлж, вирус тарааж эхлэх үед утсанд зориулсан вирусны эсрэг програм гарч ирсэн. Гэтэл нөгөө хакер, мэдээлэл хулгайлагч гарууд чинь өөрсдийн ийм програмыг хийх гайхалтай санаатайгаар дахин гарч ирсэн. Хамгаалж байна гэх нэрэн дор мэдээлэл хулгайлж бүр утсыг тань блоклож чадна. Зөвхөн баталгаатай, чанартай програмуудыг үнэ мөнгийг нь төлөөд авсан нь дээр байх.

№ 5. Нэмэлт үйлчилгээтэй браузерууд

Кинонд зориулсан, дуу хөгжим, тоглоомд зориулсан гээд янз бүрийн браузерууд бий. Татаад авахад л зөвхөн түүнтэй холбоотой мэдээлэл гарч ирдэг төрлийн аппликэйшн гэсэн үг. Тэр тусмаа манайд хамгийн түгээмэл байдаг нь кино, бичлэг үзэх аппликэйшн байдаг. Эхлээд, ийм төрлийн апп дээр гарч ирдэг тэр олон зар сурталчилгаа тэвчихийн аргагүй бухимдал төрүүлдэг ба утсыг удаашруулна. Бас ийм аппликэйшн системд нэвтэрч олон зүйлтэй холбогдон, хянах боломжтой байдаг. Жишээ нь таны утасны дуудлагатай. Энэ нь барьцгүй эд болохыг харуулж байгаа юм.

№ 6. RAM ихэсгэдэг аппликэйшн

Таны утсанд илүү зай гаргаж чадна гэдэг ийм аппликэйшн олон байдаг. Тэд зөвхөн утас цаанаасаа өөрөө ч хийж чадах хэдэн цэвэрлэгээний үйлдэл хийдэг. Та хэзээ ч утаснаасаа гадуур, нэмэлт багтаамжтай болгож чадахгүй. Таны мэдээлэл болон олон зүйлийг энэ аппликэйшнээр дамжуулж мэдэх боломжтой. 

№ 7. Худал хэлж байгааг тогтоогч

Ийм төрлийн аппликэйшн угаасаа худал. Магадгүй ирээдүйд утас хүний зүрхний цохилтыг мэдэрдэг мэдрэгчтэй болчихвол ч яах вэ. Харин одоо үед бол арай л үгүй. Тиймээс ердөө хөгжилдөх гэж үүнийг татдаг гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ энэ төрлийн аппликэйшн таны контакт болон бусад мэдээлэлд нэвтрэх эрхгүй. Хэрэв татаж авсан даруй контакт болон бусад зүйлд нэвтрэх зөвшөөрөл хүсвэл битгий зөвшөөр. Шууд устгах хэрэгтэй. 

№ 8. "Defrag" аппликэйшн

Нэг файлыг олон газар хадгалах нь хард дискэнд их ачаалал өгч хурдан эвдрэх шалтгааны нэг нь болно. Мөн олон газраас цуглуулж харуулахын тулд цаг их зарцуулна. Харин үүнийг эмхлэхийг "defrag" гэдэг байна. Хард дискийг эмхэтгэх үйлдэл компьютерт хийгддэг. Тийм ч учраас утсан дээр ашиглах гэсэн олон хүн гарч ирж, аппликэйшнууд гарсан. Гэхдээ утсан дээр хард диск гэж зүйл байхгүй. Ийм төрлийн апп зөвхөн таны утсан дээр ашиглаж болох хэр зэрэг зай байна гэдгийг л харуулах байх. Харин ч эсрэгээрээ хамаг зүйлийг тань ухаж, хувийн мэдээлэл алдахад хүргэж мэднэ. 

Google Play дээр асар олон шинэ аппликэйшн өдөр болгон нэмэгдэж байдаг ба тэд өөрсдөө ч бүрэн хянаж чадахгүй байгаа билээ. Тиймээс элдэв бусын юм татахгүй байхад л хангалттай.

Эх сурвалж: Brightside.me

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
4
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.