Хайх зүйлээ бичнэ үү

мин

Илья Ковальчук олимпийн шагналаа буяны үйлсэд зориулна

BMW X5 машинаа үнэ хаялцуулж зарна гэдгээ мэдэгдлээ.


ОХУ-ын хоккейн шигшээ багийн тамирчин Илья Ковальчук “Пёнчан 2018” олимпийн наадамд түрүүлээд авсан шагналын BMW X5 машинаа үнэ хаялцуулж зарна гэдгээ мэдэгдлээ. Аукционоос орсон мөнгөө тэр буяны үйлсэд зориулах гэнэ.

Илья “Би энэ мөнгийг Асрах газар, эсвэл яаралтай хагалгаа хэрэгтэй болсон ямар нэг хүүхдэд зориулна. Машинаас гадна надад Пёнчаны олимпийн өөр олон дурсгалт зүйл бий. Аваргын төлөө тоглолтод өмссөн өмсгөл байна. Надад маш үнэтэй эд. Яагаад гэвэл цаашдаа ОХУ-ын шигшээ баг эх орныхоо сүлдтэй өмсгөлтэй тоглоно гэдэгт найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Энэ сарын эхээр Оросын өөр хоёр тамирчин машинаа зарж, мөнгийг нь хандивлана гэдгээ зарласан. Фристайлийн Илья Буров BMW X4 машинаа зарахаа зарласан бол auto.ru сайт дээр нэрээ мэдэгдэхийг хүсээгүй нэгэн тамирчин мөн олимпийн тэмдэгтэй BMW X4 машинаа зарах зарлал тавьсан байлаа.
ОХУ-ын Засгийн газраас “Пёнчан 2018” наадамд алтан медаль хүртсэн тамирчдад BMW X5, мөнгө, хүрэл медальтанд BMW X4 олгосон бөгөөд нийт 46 тамирчин машин гардан авсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
1 цагийн өмнө
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
3
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
4
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.