Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.

Таны 55 насны ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг  минь хүлээн авна уу.
Ерөнхийлөгчийн хувьд болон өмнө нь төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа Та элэг нэгтнүүддээ хүндлэгдэж, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ихээхэн нэр хүндийг олсон билээ.
Өнгөрсөн жил Будапешт болон Владивосток хотноо Та бидний хийсэн ажил хэрэгч, агуулгаар баялаг уулзалтуудыг эргэн санахад таатай байна. Орос, Монголын найрамдалт ард түмний сайн сайхны төлөө хоёр талын цаг үеийн асуудлаар Тантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Танд бөх хүний эрүүл чийрэг бие, аз жаргал, сайн сайхан, ажлын амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, В.Путин” гэжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
47
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.