Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын самбочид алдарт “Белаз”-тай хамтрахаар боллоо

Монголын самбочдыг "БЕЛАЗ" ивээн тэтгэнэ.


Монголын самбо бөхийн холбоо Беларусийн “Белаз” автомашины компанииай хамтран ажиллахаар болжээ.  Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 14-нд болж, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Беларусийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөгч Леонид Яковлевич Слободский, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Беларусийн алдарт бөх, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, 1980-аад оны үед дэлхийн дэвжээнд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч, дэлхийн аварга Х.Баттулгатай хүч үзэж явсан Владимир Геннадиевич Япринцев нар оролцлоо.

Энэ онд Монголын самбо бөхийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь уг гэрээнд гарын үсэг зурах ёслол байсныг Д.Гэрэл онцлов. Монголын самбо бөхийн тамирчид 1973 онд Ираны Тегеранд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож гавьяат тамирчин Ш.Чанрав алтан медаль хүртсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монголын тамирчдаас энэхүү спортоор 37 дэлхийн аварга цолтон төрөөд байна. Самбо бөхийн спортыг Монголд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхээр “Белаз” компани ийнхүү хамтран ажиллахаар боллоо. Тус компанийнхан хэдхэн хоногийн өмнө болсон гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханы нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Цаашид Беларусь, Монголын баг тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, тамирчин солилцож, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
41
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.