Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.Путин Тувад барьсан цурхайгаа мартдаггүй

"Энэ цурхайнаас том загас би барьж байгаагүй” гэж ярьжээ.


Сэтгүүлч Андрей Кондрашовын “Путин” кино үзэгчдийн хүртээл боллоо. Уг кинонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд Тувад барьсан цурхай загасаа дурсан ярьсан байна.
Путин “Яг хэдэн см урт байсныг санахгүй байна. Маш том. 20 кг давсан жинтэй гэхэд хүмүүс эргэлзэж байсан. Гэтэл 21 кг татсан. Миний нүдэн дээр хэмжсэн. Гэдсэн дотор нь саяхан залгисан бололтой бас нэг загас байсан л даа. Гэхдээ энэ бол миний хамгийн том бахархал. Энэ цурхайнаас том загас би барьж байгаагүй” гэж ярьжээ.

В.Путиний дэгээнд хүмүүс “бэлтгэсэн” цурхай өлгөсөн гэсэн цуурхал ярианы талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу “Бэлэн загас өлгөхийн тулд ийм хол явах хэрэг байхгүй шүү дээ. Москва гол дээр л жүжиг тоглоход болно. Гэтэл бид эхлээд ниссэн, дараа нь ууланд авирч, тал хөндийг гатлаж байж Тувагийн тэр гол дээр очсон. Би Ерөнхийлөгчөөс том цурхай барьсан газраа битгий дэлгээрэй гэж хүртэл гуйсан. Учир нь цурхайны зураг сонинд гарангуут газар газраас хүмүүс Тувад цуглаж эхэлсэн. Тэр байтугай Монголын загасчид хүртэл хүрээд ирсэн” гэж хэлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
16 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
16 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
26
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.