Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаадад амьдардаг МОНГОЛ ХОСЫН хөтлөн явуулдаг 6 ВЛОГ

Гадаадад амьдардаг цөөнгүй хосууд видео блог буюу влог хөтлөн явуулах болжээ.


Гадаадад амьдардаг цөөнгүй хосууд влог хөтлөн явуулах болжээ. Эдгээрээс үзэгчдэд хамгийн их танигдаад буй 6 хосыг онцолж байна. Тэднийг "subscribe" хийгээд, сонирхолтой бичлэгүүдийг нь үзээрэй. 

1. The Mongolian Family

 

Гэр бүлээрээ влог хийн олонд танигдсан хамгийн анхны монгол хос гэхэд хилстэхгүй. АНУ-д амьдардаг Тэмүүжин, Марлаа хоёрын хөтлөн явуулдаг хөгжилтэй, дурсамжтай влог бичлэгүүд танд таалагдах нь гарцаагүй. Марлаа нүүр будалтын артист бөгөөд түүний бие даасан бичлэгүүд ч маш үр өгөөжтэй. АНУ-ын тухай, тэнд ажиллаж амьдрахад анхаарах зүйлс, шинэ технологийн тухай мэдээлэл гээд тэд таныг уйдаахгүй. Бяцхан охин Нарагийн өхөөрдөм төрх бичлэгийг бүр ч "хайр татам" болгоно гээч!

 

Хамгийн их хандалттай бичлэг: 

2. T+D=Love

 

 

Швед улсад амьдардаг Түвшөө, Дөлгөөн нарын гэрэл цацруулсан, хайр түгээсэн бичлэгүүдийг та хараахан үзэж амжаагүй бол заавал үзээрэй. Видеогоо тун чадварлаг эвлүүлж, ухрааж, эффект оруулдаг тул үнэхээр хөгжилтэй. "Positive Mongolia"-ийн гадаадад хэрхэн суралцах, гадаад хэл эзэмшихэд туслах зөвлөгөө ч сонирхолтой. 

 

Хамгийн их хандалттай бичлэг: 

3. DamisUna B

 

 

Залуу хосын гадаадад аялаж буй бичлэг, сонирхолтой адал явдлууд, хөгжилтэй эвлүүлгүүд үнэхээр "хайр татам". Та тэдний бичлэгийг үзсэний дараа хайртай хүнтэйгээ хамт аялах, залуу насыг мэдрэхийг эрхгүй хүсэх болно. 

 

Хамгийн их хандалттай бичлэг:

4. Mongolian in The City

 

 

Чех улсад амьдардаг хосын хөтлөн явуулдаг влог. Европын орнуудаар аялсан бичлэгүүд нь сонирхолтойгоос гадна та ч бас аялахаар төлөвлөж байгаа бол аялалд тань зөвлөгөө ч болж болох юм. Хамгийн сүүлд л гэхэд Ромоор аялан, гайхалтай музейгээр зочилсныг үзээрэй. 

 

Хамгийн их хандалттай бичлэг: 

5. The Mongolian Couple

 

 

Монголоор, олон улсаар аялсан бичлэгүүдтэй залуу хосын влогоор зочлоорой. Мөн онлайнаар онгоцны тийз авах гэхчлэн зөвлөгөөг ч цаашид хийнэ гэсэн. Жэжү арлаар аялсан бичлэгийг нь хараад өөрийн эрхгүй тээшээ баглаад явахыг хүсэх вий. 

 

Хамгийн их хандалттай бичлэг: 

6. GalZul 

 

 

АНУ-ын Санфранциско, Калифорни хотод амьдардаг хосын өдөр тутмын амьдралын хөгжилтэй мөчүүд, АНУ-д л харж болох дүр зургуудыг тэдний влогоос тольдоорой. 

 

Хамгийн их хандалттай бичлэг: 

 

 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
19
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.