Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн жуулчдад тусдаг 5 сэтгэцийн өвчин


Гэртээ сууж чадахгүй, гадаад орноор аялаж, адал явдалтай учрахыг хүсдэг хүн цөөнгүй. Тэгвэл тэдэнд юу тохиолдож болох вэ? Хөгжилтэй сайхан явдлаас гадна сэтгэцийн өвчин хүлээж байдаг гэдгийг бүү мартаарай.

1. Парисийн синдром

Парисийн талаар төсөөллөө хэлээч гэвэл хэн бүхний толгойд Эйфелийн цамхаг, жижигхэн хөөрхөн кафе, ганган франц бүсгүйчүүд орж ирэх нь лавтай. Жуулчид ч яг ийм бодолтой Францын нийслэлийг зорьдог ч бодит байдал огт өөр байдаг. Парисийн синдром аль ч орны жуулчинд тусах ч соёлын хэт ялгаанаас болоод япончууд хамгийн их өртдөг. Эелдэг зан, мэндлэх хүндлэх ёс сайтай Наран орны иргэд хэт сайхан юм бодож энд ирээд хулгай, залилан, дээрэмтэй тулгараад сэтгэц нь дийлдэггүй. Энэ өвчнийг туссан хүн маш их харуусал мэдэрч, сэтгэл зүрх хоосорсон мэт санагдан, бухимдан, дотор муухай оргиж, хий юм харж эхэлдэг.

2. Иерусалимийн синдром

Иерусалимийн синдром ямар шашин шүтлэгтэйгээс үл хамааран ирсэн бүх жуулчинд тусах магадлалтай. Гэгээн ариун газраар зугаалах тусам та өөрийгөө Библийн баатар мэт төсөөлж эхэлнэ. Тэгээд хүмүүсийн анхаарлыг татах гэж оролдон, шашны номноос эшлэл хашгарч, зарим үед өөрийгөө, хэн нэгнийг гэмтээдэг. Хэдэн долоо хоногийн дараа эдгэрэх ба эсвэл хотоос гарсны дараа хуучин хэвэндээ буцан орно. Энэ синдром туссан хүн үргэлж догдлон, хамт олон, гэрбүлээсээ салж, ганцаараа аялахыг хүсдэг. Мөн хэт цэвэрч болж, байн байн усанд орон, үргэлж хөл, гарынхаа хумсыг авдаг төдийгүй цагаан хувцас өмсөх хүсэлтэй болдог. Зарим нь зочид буудлын цагаан даавууг нөмрөөд гараад явсан тохиолдол бий.

3. Стендалийн синдром

Энэ өвчин таныг ертөнцийн аль ч өнцөгт хүлээж байж болзошгүй. Амьтны хүрээлэн, музей, үзэсгэлэнд ямар нэг алдартан, эсвэл жирийн ч маш царайлаг, үзэсгэлэнтэй хүнтэй таарахад синдром хөдөлнө. Гоо сайхны хэт их мэдрэмж төрж, зүрх сэтгэл тань баярлан бялхаж, шууд хэлэхэд солиорно. Энэ өвчин ихэнхдээ Флоренцийн музейд тохиолддог. Гэхдээ Хойд Америк, Азийн жуулчид соёлын ялгаанаас болоод Стендалийн синдром тусах магадлал бага. Мөн дэлхийн соёлын өв дунд амьдарч дассан италичууд тусдаггүй.

4. Зугтах хэнээрхэл

Дараагийн удаад хэзээ аялахаа өөрсдөө ч мэддэггүй жуулчид байдаг. Бүх юм тэдний сэтгэл санааны байдлаас шалтгаална. Энэ өвчин бол хүн орон гэрээ орхин, хаашаа ч хамаагүй явмаар санагддаг өвчин юм. Ингэж аялсан хүн буруугаа удахгүй ойлгоод гэртээ харьдаг. Харин хүнд хэлбэрээр туссан бол ядарч цуцаж, унатлаа явдаг.

5. Соёлын шок

Анх удаа гадаад аялсан хүн тусна. Шинэ газар орон, ёс заншлыг харж, шоконд орсон хүн гадаад ертөнцөөс нуугдаж, гэрээс гарахгүй болдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
26
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.