Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Биатлоны спортын талаар өгүүлэхүй

Биатлон гэдэг үг нь Грек хэлний /BI-хоёр/, /IATHLON-тэмцээн, уралдаан/ хэмээх үгсээс гаралтай.


Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг бол цана болон буудлага хослуулсан биатлоны спорт юм. Биатлон гэдэг үг нь Грек хэлний /BI-хоёр/, /IATHLON-тэмцээн, уралдаан/  хэмээх үгсээс гаралтай.
Биатлон Скандинавын хойгийн орнуудад үүсжээ. Эрт цагт Скандинавын хойгт оршин суугч ард түмэн ан ав хийхдээ цана зүүж, буу үүрч явсанаас улбаалан, Норвегийн цэргүүд цанаар гулгаж, буугаар буудах тэмцээнийг анх зохион байгуулж эхэлсэн байдаг. Орчин үеийн биатлоны анхны тэмцээн нь 1912 онд Норвегийн Осло хотноо зохиогдсон түүхтэй.
Биатлоны тамирчин төрөл бүрээсээ хамаарч өөр өөр зайд цанаар уралдах бөгөөд мөн 50 метрийн зайд орших байг хэвтээ болон босоо байрлалаас буудаж уралддаг онцлогтой. Хэвтээ буудлагаар байны дотор талыг онох ёстой байдаг бол босоо буудлагаар бүтэн байг буудах дүрэмтэй аж.

Шамоний өвлийн анхдугаар олимпийн наадмын төрөлд "Цэргийн Манаа" нэрээр биатлоны тэмцээн явагдаад 1960 оны Скво-Валлигийн олимп хүртэл түр завсарласан аж. Ингээд 1960 онд өнөөгийн дүр төрхөөрөө олимпийн хөтөлбөрт анх удаагаа багтаж, өвлийн VIII олимпийн наадамд биатлоны эрэгтэйчүүдийн 20 км-ийн ганцаарчилсан гараа зохион байгуулагдав.
Олимпийн анхны гараанд 9 орны 30 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн К.Лестандер ганц ч бай алдалгүй буудаж, нийт замаа 1 цаг 33 мин 21.6 сек-д туулан олимпийн анхны аварга болсон юм. Мөнгөн медалийг Финландын А.Тюрвяйнен авсан бол хүрэл медалийг Оросын А.Привалов хүртэж байв.

БИАТЛОНЫ СПОРТЫН ТӨРЛҮҮД

- Эмэгтэй 7.5 км/ эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан:
Биатлоны спортын хамгийн ойрын зай бол спринт төрөл юм. Энэ төрөлд эрэгтэй тамирчид 1980 оны Лэйк-Плэсидийн олимпоос харин эмэгтэй тамирчид 1992 оны Альбервиллийн олимпоос уралдаж эхэлсэн. Спринт уралдаанд тамирчид гараанаас хоорондоо 30 секунд зайтай гарч, уралдахдаа хэвтээ болон босоо байрлалаас тус бүр 5 удаа буудлага гүйцэтгэнэ. Алдсан сумны тоогоор 150 метрийн торгуулийн тойргийг тойрох дүрэмтэй.

- Эмэгтэй 10 км/ эрэгтэй 12.5 км-н хөөх төрлийн уралдаан:
Энэ төрөл нь 2002 оны Солт-Лейкийн олимпийн наадмын хөтөлбөрт анх багтсан. Хөөх уралдаанд тамирчдын спринт уралдаанд үзүүлсэн цагийн амжилтаар гараанаас гарч уралдуулна. Спринт уралдаанд хэвтээ- босоо-хэвтээ-босоо байрлалаас тус бүрд нь нэг удаадаа 5 сум буудах бол хөөх уралдаанд эхлээд хэвтээ 2 удаа дараа нь босоо 2 удаа нийт 4 удаа буудлага гүйцэтгэнэ. Тамирчин сум алдсан тохиолдолд нөөц 3 сумнаасаа үргэлжлүүлж буудах ба хэрвээ нөөц сум дууссан тохиолдолд торгуулийн тойрог тойрно.

- Эмэгтэй 15 км/ эрэгтэй 20 км-н хувийн ганцаарчилсан уралдаан:
Өвлийн олимпийн хөтөлбөрт анх багтсан биатлоны төрөл бол хувийн гараа. Эрэгтэй төрөл 1960 оны олимпийн хөтөлбөрт анх багтсан бол эмэгтэй хувийн 15 км-ийн уралдаан 1992 оны Альбервиллийн олимпийн хөтөлбөрт анх багтсан. Тамирчид гараанаас 30 секундын зайтай гарч уралдах бөгөөд буудлага нь хэвтээ-босоо-хэвтээ-босоо дарааллаар явагдана. Хэрвээ тамирчин сум алдаж буудвал алдсан 1 сумандаа 1 минутын торгууль нэмж авна. Өөрөөр хэлбэл бай алдсан буудсан сумны тоогоор өөрийн хугацаан дээр минут нэмэгдэнэ.

- Эмэгтэй 12.5 км/ эрэгтэй 15 км-ийн бөөн гараатай уралдаан:
Олимпийн хөтөлбөрт хожим буюу 2006 оны Турины олимпийн наадмаас анх удаагаа багтсан. Тус уралдаанд зөвхөн хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин уралдах бөгөөд тамирчид гараанаас нэгэн зэрэг гарч уралдана. Тамирчид хэвтээ-хэвтээ-босоо-босоо гэсэн байрлалаас 4 удаа буудлага гүйцэтгэнэ. Алдсан сумынхаа тоогоор торгуулийн тойрог тойрно.

- Эмэгтэй 4х6 км-ийн багийн буухиа уралдаан:
Анх 1992 оны Альбервиллийн олимпийн хөтөлбөрт багтсан. Баг тус бүр 4 гишүүнээс бүрдэх ба нэг тамирчин 6 км замыг туулж уралддаг. Буудлагыг гүйцэтгэхдээ хэвтээ-босоо гэсэн байрлалаас буудна. Тамирчин нөөц 3 сумтай байх бөгөөд бай алдсан тохиолдолд нөөц 3 сумаа ашиглах ба нөөц сум алдсан тохиолдолд торгуулийн 150 метрийн тойрог тойрно. Багийн буухиа уралдаанд тамирчид гараанаас нэгэн зэрэг гарч уралдах баг нэг тамирчин 2 удаа буудлагаа гүйцэтгээд дараагийн тамирчинд буухиаг шилжүүлдэг.

- Эрэгтэй 4х7.5 км-ийн багийн буухиа уралдаан:
Гренобль-1968 олимпийн хөтөлбөрт анх багтсан. Баг тус бүр 4 гишүүнээс бүрдэх ба нэг тамирчин 6 км замыг туулж уралддаг. Буудлагыг гүйцэтгэхдээ хэвтээ-босоо гэсэн байрлалаас буудна. Тамирчин нөөц 3 сумтай байх бөгөөд бай алдсан тохиолдолд нөөц 3 сумаа ашиглах ба нөөц сум алдсан тохиолдолд торгуулийн 150 метрийн тойрог тойрно. Багийн буухиа уралдаанд тамирчид гараанаас нэгэн зэрэг гарч уралдах ба нэг тамирчин 2 удаа буудлагаа гүйцэтгээд дараагийн тамирчинд буухиаг шилжүүлдэг.

- Эмэгтэй 4х6 км-ийн багийн буухиа уралдаан:
Анх 1992 оны Альбервиллийн олимпийн хөтөлбөрт багтсан.Тэмцээний дүрэм нь эмэгтэй буухиа уралдаантай адил явагдана.

- Холимог багийн 2х6 км/2х7.5 км-ийн буухиа уралдаан:
2014 оны Сочигийн олимпийн хөтөлбөрт анх багтсан холимог багийн буухиа уралдаан бол биатлоны спортын хамгийн залуу төрөл юм. Баг бүр эрэгтэй 2, эмэгтэй 2 нийт 4 тамирчнаас бүрдэнэ. Гараанаас эмэгтэй тамирчид эхлээд гарах бөгөөд эхний 2 буухиаг эмэгтэй тамирчид, сүүлийн 2 буухиаг эрэгтэй тамирчид гүйцэтгэнэ. Буудлагыг хэвтээ болон босоо гэсэн дарааллаар буудах ба багийн буухиа уралдаантай дүрэм нь адилхан явагдана.

Биатлон Монголд

Монгол улсад Биатлоны төрөл 80 гаруй жилийн өмнө үүсэж хөгжсөн түүхтэй. Монголын биатлончид анх 1956 онд тухайн үеийн Чехословак улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцож байв.
“Инсбрук-1964” Өвлийн IX Олимпийн наадамд Биатлоны 20 км зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцож, нийт 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байсан түүхтэй.

Монголын Биатлоны холбоо 1962 онд Олон улсын Биатлоны холбоонд элссэн бөгөөд, 1978 онд анх Монгол улсад Биатлоны олон улсын тэмцээн Хандгайт дахь цанын баазад зохион байгуулагдаж байв.
МҮОХ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
9 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
9 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
29
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.