Хайх зүйлээ бичнэ үү

мин

ОХУ-аас 100 тэрбум авах гээд бүтсэнгүй юу

“Монголчууд юунд хэрэглэхээ мэдэхгүй байж, 100 тэрбум рубль гуйлаа” гэсэн нийтлэл гаргасан.


Хойд хөршийн “Единый банк” цахим хуудас “Монгол 100 тэрбум рублийн зээл хүслээ” гэсэн гарчигтай мэдээ гаргасан байна. Мэдээнд “Монголын Засгийн газар ОХУ-д хандан, 100 тэрбум рублийн зээл олгохыг хүслээ. Гэхдээ монголчууд хөнгөлөлттэй зээл хүссэн болохоос яг юунд зээлийг зарцуулахаа огт мэдэгдсэнгүй. ОХУ-ын Засгийн газар энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч Засгийн газрын нэгэн томоохон албан тушаалтан зээлийн зорилгыг тайлбарлаагүй цагт бид зээл олгохгүй гэж мэдэгдсэн байна. Энэ сарын дундуур Монголын нийслэлд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болсон. Энэ үеэр ОХУ-ын банк, хөрөнгө оруулагчид Монголын төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар тохиролцсон билээ” гэж дурджээ.


Мөн энэ сэдвээр Оросын http://oane.ws цахим сэтгүүл “Монголчууд юунд хэрэглэхээ мэдэхгүй байж, 100 тэрбум рубль гуйлаа” гэсэн нийтлэл гаргасан. Энэ нийтлэлд “Монголын Засгийн газар манай улсаас 100 тэрбум рублийн зээл хүссэн мөртлөө энэ их мөнгийг юунд зарцуулахаа тайлбарлаж чадахгүй байна. Хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны хурал дээр монголчууд гэнэт их хэмжээний зээл гуйсан. Харин Оросын тал энэ талаар хэлэлцэхийг ч хүсээгүй. Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгч В.Путин Монголын өрийг өршөөсөн зарлиг гаргаснаас хойш Монголын Засгийн газар Оросоос хэзээ ч мөнгө авч болно гэсэн хий төсөөлөлтэй болсон бололтой. Улаанбаатар зээл олгох юм бол Байгаль нуурыг хайрлан хамгаалж, ойр орчинд нь юу ч барихгүй гэж амалсан байна” гэж бичжээ.  


Харин “Интерфакс” агентлаг “Монголчууд 300 сая ам.далларын зээл хүслээ” гэж бичсэн. Мэдээнд бичсэнээр манай Засгийн газар ОХУ-ын төрийн өмчит “ВТБ” банкнаас нийт 300 сая долларын хоёр зээл хүссэн байна. Эхний хэсэг болох 200 сая долларын зээлийг ОХУ-аас шатахуун, нефтийн бүтээгдэхүүн авахад зориулна гэж тайлбарласан байна. Хоёр дахь хэсэг болох 100 сая долларын зээлийн зорилго тодорхойгүй байна гэж “Интерфакс” мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
37
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.