Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Бөгжний эзэн" цуврал кино 500 сая ам.долларын өртөгөөр хийгдэнэ

"Бөгжний эзэн" киноны фэнүүдээ!


1937-гоос 1949 оны хооронд бичигдсэн "Бөгжний эзэн" бол бүх цаг үеийн шилдэг борлуулалттай цурвал ном билээ. Өмнө нь радиогоор хэд хэдэн удаа уншигдаж байсан уг зохиолыг тун удахгүй Amazon телевизийн цуврал болгон гаргах гэж байна гэсэн мэдээлэл гарчээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Amazon уг цуврал киноны хоёр бүлэгт зориулан 500 сая ам.доллар төсөвлөж, мөн үүн дээр нэмээд эрхийг авахын төлөө 250 сая ам.доллар зарцуулсан аж. Amazon уг төсөлд ихээхэн найдаж байгаа нь харагдаж байна.

"The Man in the High Castle" цувралаар ихээхэн хүн татаж чадсан бол уг цувралыг хийснээр хоёр дахин их үзэгч татна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. "Game of Thrones", "The Walking Dead", "Westworld" зэрэг цувралууд жижиг дэлгэцийг давамгайлж байгаа энэ үед "The Lord of the Rings" мөн л үзүүштэй цуврал кино болох боломжтой гэж үзэж байна.

Жексоны бүтээсэн гурван бүрэн хэмжээний кино 2.9 тэрбум ам.долларын ашиг олж байсан. Энэ бол "Hobbit" гурамсан киноноос ч өмнөх дүн юм шүү. Тиймээс шүтэн бишрэгчид нь энэ цувралд ч мөн мөнгө хайрлахгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Screenrant

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.