Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цэрэгт явсан залуусын л ойлгох 14 МЭДРЭМЖ

Эх орныхоо энхийн манаанд хүчин зүтгэж, эр цэргийн алба хаасан залуус юуг мэдэрдэг бол?


"Эр цэргийн баяр” боллоо. Эх орныхоо энхийн манаанд хүчин зүтгэж, эр цэргийн алба хаасан залуус юуг мэдэрдэг бол? Цэрэгт явсан миллениал залуус дараах зүйлсийг онцолжээ. Харин та санал нэгдэх үү? 

1. Таны нэр дээр хаяглагдсан “Цэргийн зарлан” ирэхэд та бахархалтайгаар хүлээн авсан.

Image may contain: 4 people, people smiling, outdoor

Цэрэгт явах нь эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэдгийг та бат мэддэг. 

2. Цэрэгт явахаас өмнө ба дараа: 

https://www.photojoiner.net/image/NAQfeKNm

Халуун наранд халж, хүйтэнд хөрж "царай алдсан" ч үүнээс илүүг сурч буйгаа та мэдрэх болно. 

3. Удаа дараагийн цэрэг татлагад “Тэнцэх болов уу?”,”Тэнцэхгүй бол яана?” зэргээр сэтгэл түгшэн орсон ч асуудалгүй хамрагдаж чадсан. 

Image may contain: 1 person, standing and outdoor

4. Цэргийн хувцас танд сайхан зохих болно. Үүнийг эргэлтээр ирсэн гэрийнхэн, найз нөхөд тань хэлэхэд: 

Animated GIF

5. Цэргийн хуаранд очсон эхний өдрөө огт өөр ертөнцөд очсон мэт санагдана. 

Animated GIF

Үеийн залуус, хал цэргүүд, хүндтэй ахмад, генералуудыг хараад хэсэгтээ л омогшилд автана гээч. 

6. Цэргийн он-жавууд насан туршийн эрхэм анд байдаг. 

Цэрэгт өнгөрүүлсэн он жилүүд таны амьдралын хамгийн дурсамжтай, эрч хүчтэй үе. 

7. Эсвэл та бүсгүй хүн боловч ч эх орныхоо өмнө тангараг өргөсөн цэрэг, энхийг сахиулагч. Үүгээрээ ч бахархаж явдаг. 

Image may contain: 15 people, people smiling

8. Анх удаа цэргийн амьдралтай танилцаж, галт зэвсэг нээж үзэхэд: 

Image result for тусгай салаа дүр

9. Цэрэгт очихоос өмнөх төсөөлөл, хүмүүсийн яриа бодит байдалд огт өөр байгааг та анзаарах болно.

https://www.photojoiner.net/image/y32pCYsk

 10. Цэргийн хоол одоо ч таны нүдэнд илхэн харагддаг. 

Image may contain: 2 people, people smiling, people eating, people sitting and food

11. Цэргийн хуарангаас хайртай бүсгүйдээ захидал бичихийн сайхныг та сайн мэддэг. 

Animated GIF

12. Хугацаат цэргийн алба дууссаны дараа та өөрийгөө огт өөр хүн болж, хатуужиж, ухаажсанаа мэдрэх болно. Танил болсон хуаран, дассан нөхдөөсөө холдох үнэхээр бэрх мөчүүдийн нэг.

Animated GIF

13. Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр бол таны баярын өдөр. Гэвч та энэ өдрийг баярлаж, цэнгэж биш эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах, өнөөгийн нийгмийг бүтээхийн төлөө амь биеэ үл хайрласан үе үеийн ахмад дайчнаа дурсах тэмдэглэлт өдөр гэж боддог. 

Image may contain: one or more people, people walking and outdoor

Гэтэл олон нийт “Эрчүүдийн баяр” гэж дөвийлгөж, хэт баяр цэнгээн болгон, согтуурч буйг хараад та битүүхэн дургүйцдэг.

14. Энэ бүхний эцэст та цэрэгт явсандаа үргэлж талархалтай хандах бөгөөд эх орноо гэх чин үнэн сэтгэлийг үүрд тээх болно.

Image may contain: one or more people

Ингээд танд Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.