Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инстаграм: Монголын хамгийн царайлаг 10 ЗАЛУУ

Яг одоо дагаарай.


1. Д.Болд

Монголын рок-поп ертөнцийн "од", Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд инстаграм сүлжээнд 148 мянган дагагчтай. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн их дагагчтай залуу юм. Тэр өдөр тутмын ажил, амьдралаа илтгэсэн зургуудаа голчлон инстаграмдаа оруулдаг бөгөөд сүүлийн үед дуучин маань "The Voice" шоугаар амьсгалах болсныг дагагчид нь анзаарсан бизээ. 

2. Б.Баттөр

"Ангууч" нэрээр олонд танигдсан загвар өмсөгч Б.Баттөр 87 мянга гаруй дагагчтай. Түүний аяллын, тулааны, загварын зэрэг олон төрлийн гэрэл зургууд өнгө чанар сайтай. Инста хаягийнх нь тайлбарт "Энгийн байх гэж хичээгээд байвал өөрийнхөө гайхалтай талыг хэзээ ч олж харж чадахгүй" гэж бичсэн байна. 

3. А.Амар

Холливудад хөл тавьсан жүжигчин А.Амар энгийн, өдөр тутмын гэрэл зургуудаасаа гадна кино бүтэх үеийн онцгой мөчүүдийг дагагчидтайгаа хуваалцдаг. Дагагчдынх нь тоо 42 мянга хэдийн давсан. 

4. Ч. Цэнгүүн 

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн хамгийн дуулиант оролцогч Ч.Цэнгүүн инстаграм сүлжээндээ ердөө 100 гаруй зурагтай ч олон мянган дагагчтай. Загвар өмсөгч С.Төгстэй үерхэх болсноос хойш залуу хосын хайр булаам зургууд нийтлэгдэх болсон.

5. М.Мягмар 

"Guys" хамтлагийн ахлагч, баргил хоолойгоороо охидыг ёстой л нэг "уяраадаг" М.Мягмар олон нийтийн сүлжээнээс нилээд хол хөндий ч дулаахан өнгө аястай инстаграм зургууд нь танд таалагдах болно. 

6. Ц. Санжаадорж 

Дуу, бүжгийн хамтлагийн гишүүн, Япон улсад амьдардаг Монгол залуугийн инстаграм үнэхээр өнгө үзэмжтэй, загварлаг гэдгийг онцлууштай. 

7. М.Ялгуун 

Залуухан загвар өмсөгч Ялгуун инстаграм хаягтаа тун цөөхөн зураг, дагагчтай ч "царайлаг"-уудын тоонд орох ёстойг та харж байгаа бизээ. 

8. Э.Одбаяр 

"Маш нууц" киноны дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин залуу 59 мянга гаруй дагагчтай бөгөөд нилээдгүй гадаад улсын дагагчтай. 

9. Э.Энхболд 

Загвар өмсөхөөс гадна чадварлаг дуучин гэдгээрээ монгол түмэнд танигдаад буй Энхболд инстаграм хаягтаа 8 мянга гаруй дагагчтай. Түүний өдөр тутмын амьдрал, зарим загварын зургууд тун үзүүштэй. 

10. Б.Шинэбаяр 

Орчин цагийн Ромео инстаграмдаа 23 мянга гаруй дагагчтай боловч одоогоор ердөө 89 зурагтай. Түүний зургуудын ихэнхийг ямар ч филтергүй, шууд дарсан өөрөгүүд эзэлнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
1
1
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.