Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Видео: Эмэгтэйчүүд “Дэлхий Цом”-оос хүрэл медаль хүртлээ

Ш.Түмэнцэцэг багтаа тун чухал ялалтыг авчирлаа.


Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед (Туркийг оролсон) гэсэн найман орны баг өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. Манай бүсгүйчүүд АНУ-ын багийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн уулзалтад манай бүсгүйчүүд 6:4-өөр яллаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Манайхнаас 50 кг-ын жинд Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдсанаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар  О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Монгол - АНУ 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6

55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0

59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4

62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11

65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан

68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан

72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3

76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
26
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.