мин
87 настай Заера эмээгийн Paint-аар зурсан зургууд таныг гайхшруулах болно
Зөвхөн гар хулгана ашиглаж гайхалтай бүтээл урлажээ.
Испани улсын Валенсия хотын иргэн, 87 настай Заера дараах бүх зургийг зөвхөн Microsoft Paint ашиглан зуржээ.
Ач нар нь түүнд инстаграм нээж өгөн, зургуудыг нь нийтэлснээр Заера эмээ хэдхэн өдрийн дотор 90 мянган дагагчтай болжээ. Түүний компьютер windows 7 үйлдлийн системтэй бөгөөд зөвхөн гар хулгана ашиглаж гайхалтай бүтээл урласан нь энэ юм.
Тэр багадаа зургийн дугуйланд явдаг байсан ч ажил эрхлэх болсноор орхисон гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Заера эмээ ихэнх зургаа мэндчилгээний хуудсуудаас сэдэл авч, өөрөө зохион зурсан байна.