Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сольж буй нь АЖИЛ ХАЯЛТТАЙ холбоогүй

Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас тодрууллаа.


Өнгөрсөн оны есдүгээр сард багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж, Засгийн газар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийдтэл үндсэн ажил үүргээ хийхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ. Улмаар багш нар арваннэгдүгээр сард тодорхой хугацаанд ажил хаясан юм. Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн тэдний энэ үйлдлийн хариуд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албан тоот илгээснийг уншигч та санаж буй байх. Албан тоотоос харахад "Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаварыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулин этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллага шийдвэрлэх үүрэгтэйг хуульд заасан байдаг" гэх өгүүлбэр бий. Сургууль, цэцэрлэгийн удирдлага албан тоотыг хүлээн авсны дараа ажил хаялт албан ёсоор зогссон юм. 

Тэгвэл энэхүү үйл явдал мартагдаагүй байхад Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Тус сонгон шалгаруулалт нь багш нарын ажил хаялттай холбоотой эсэх талаар Нийслэлийн боловсролын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Цэрэннадмидаас тодруулахад “Багш нарын ажил хаялттай холбоогүй, шинээр ашиглалтад орсон сургууль цэцэрлэг болон түр томиглогдон ажиллаж байсан захирал, эрхлэгчийн албан тушаалд тус сонгон шалгаруулалтаа зарласан юм” гэж хэлсэн юм. Тэгвэл сонгон шалгаруулалт зарлагдсан зарим сургууль, цэцэрлэг нь өдгөө хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа буюу "шинэ" гэх ангилалд хамаарахааргүй байгаа юм. 

1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд:

Дүүрэг

Сургуулийн нэр

Албан тушаал

1

Баянзүрх дүүрэг

21 дүгээр сургууль

Захирал

2

97 дугаар сургууль

Захирал

3

133 дугаар сургууль

Захирал

4

127 дугаар сургууль

Захирал

5

Сүхбаатар дүүрэг

4 дүгээр сургууль

Захирал

6

Ажилчин залуучуудын ээлжийн сургууль

Захирал

7

Сонгинохайрхан дүүрэг

74 дүгээр сургууль

Захирал

8

121 дүгээр сургууль

Захирал

9

Чингэлтэй дүүрэг

117 дүгээр сургууль

Захирал

10

139 дугаар сургууль

Захирал

11

Хан-Уул дүүрэг

52 дугаар сургууль

Захирал

  1. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд

Дүүрэг

Цэцэрлэгийн нэр

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

242 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

2

Баянзүрх дүүрэг

201 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

3

203 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

4

212 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

5

251 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

6

Сүхбаатар дүүрэг

25 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

7

130 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

8

248 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

9

Сонгинохайрхан дүүрэг

80 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

10

104 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

11

163 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

12

228 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

13

244 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

14

Чингэлтэй дүүрэг

220 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

15

247 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

16

Хан-Уул дүүрэг

243 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

17

250 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

18

Багануур дүүрэг

131 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

19

132 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

20

138 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

21

142 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

22

193 дугаар цэцэрлэг

Эрхлэгч

23

194 дүгээр цэцэрлэг

Эрхлэгч

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх ба мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай юм. Сонгон шалгаруулалтад оролцох бол энд дарж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
4
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.