Хайх зүйлээ бичнэ үү

мин

В.Путин: Би 100 нас хүртлээ энд суухгүй

Тангараг өргөх ёслолын дараа Засгийн газарт өөрчлөлт хийнэ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсан Владимир Путин Ням гарагийн орой нийслэлийн талбайд цугласан олны өмнө үг хэлсэн төдийгүй сэтгүүлчдийн асуултанд ч хариулж амжлаа. В.Путиний хариултаас түүний ээлжит 6 жилийн ажил хэдийнэ эхэлсэн байгаа нь тодорхой болсон юм.

- Одоо танд юу бодогдож байна?
- Сонгогчдод надад дахин итгэл хүлээлгэсэнд нь баярласан талархах сэтгэлээр дүүрэн байна. Энэ бол бидний сүүлийн жилүүдэд хийсэн ажлын үр дүнд өгсөн дүнгээс гадна цаашид хийж бүтээх ажилд хүлээлгэсэн итгэл найдвар гэж би бодож байна. Манай баг, таны үнэнч зарц болсон миний бие урьд урьдхаас ч илүү ханцуй шамлан, шамдан ажиллах болно. Бидэнд асар том ажлыг амжилттай хийх бүх боломж бий:
- Тагнуулч асан Скрипалийг хордуулсан талаар сонгуулийн өмнө их шуугисан.
- Хэрэв үнэхээр цэргийн зориулалттай хордуулах бодис байсан бол хүмүүс газар дээрээ нас барах байсан. Үүнийг ойлгоорой. Орост тийм хор байхгүй. Бид байсан бүх химийн зэвсгээ олон улсын ажиглагч нарын нүдэн дээр устгасан. Дэлхийн аль ч орноос өмнө устгасан шүү дээ. Тийм болохоор энэ хэргийн мөрдөн шалгалтад хамтран оролцох хүсэлтэй байгаагаа бид хамгийн түрүүнд хэлсэн. Эрүүл ухаантай ямар ч хүн Оросыг буруутгах нь тэнэг зүйл гэдгийг ойлгоно. Ерөнхийлөгчийн сонгууль, хөлбөмбөгийн ДАШТ болох гэж байхад хэн ч тийм зүйл хийхгүй.

- Украинд ОХУ-ын иргэдийг санал өгөхөд нь саад болж, эрхийг нь эдлүүлсэнгүй.
- Энэ бол маш бүдүүлэг явдал. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл. Гэхдээ бид ямар нэг хариу арга хэмжээ авахгүй. Бидний хувьд Украин орон, украинчууд ах дүү ард түмэн. Элдэв хориг арга хэмжээ авахгүй, харин ч эсрэгээр украинчууд Орост гэртээ байгаа юм шиг байх нөхцөл бүрдүүлнэ.
- Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
- Ерөнхийлөгч албан тушаалдаа орсон хойноо л өөрчлөлт хийдэг ёстой. Юу хийх ёстойгоо би сайтар бодно. Одоогийн байдлаар ямар нэг хуулийн өөрчлөлт, шинэчлэл хийх төлөвлөгөөгүй байна. Засгийн газрын тухайд Тангараг өргөх ёслолын дараа өөрчлөлт хийнэ.
- 2030 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож байна уу?
- Таны хэлсэн зүйл бага зэрэг инээдтэй сонсогдож байна. Тооцоолоод үз дээ. Би 100 нас хүртлээ энд суух болж байна уу? Үгүй.
- Бусад нэр дэвшигчидтэй уулзах төлөвлөгөө байна уу?
- Бүгдэнтэй нь уулзана. Цаг хугацаагаа тохироод бүгдийг нь урих болно.
- Ойрын 6 жилд бид хуучин В.Путинг харах болов уу? Эсвэл огт өөр Ерөнхийлөгч В.Путин гарч ирэх юм болов уу?
- Бүх юм урсаж, өөрчлөгддөг шүү дээ. Бид ч бас өөрчлөгдөж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
1 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
2 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
35
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.