Үерхэлдээ дүгнэлт хийх цаг болсныг илтгэх 47 ШИНЖ ТЭМДЭГ


  |     2018-03-19 14:11   |     2700
  2018-03-19 14:11   |     2700

Хайртай залуу/бүсгүйтэйгээ хамтын амьдрал, үерхлээ эхлүүлээд багагүй удсан ч нэг л "болохгүй" байна үү? Дараах 47 шинж тэмдгээс 30-аас багагүй нь та хоёрын харилцаанд илэрч байвал үерхлээ эргэн харж, өөртөө дүгнэлт хийгээрэй. 

1.Тэр таны бичсэн зурвас, дуудлагад хариу өгөлгүй 2-оос их цаг болдог. 

2. Тэр заримдаа 2-оос олон хоног чимээгүй алга болоод “Завгүй байлаа” гэж хэлдэг. 

3. Тэр болзоо, төлөвлөгөөгөө үргэлж цуцалдаг /Ирж чадахгүй гэдгээ цагийг нь тулгаж хэлдэг/ 

4. Та хоёр долоо хоногт багадаа нэг удаа хэрэлдэж, муудалцдаг.

argue GIF by Majid Jordan

5. Та түүнтэй хамт байхдаа жаргалтай байдаггүй

6. Болзооны тооцоог та үргэлж хийдэг. 

7. Тэр таныг гомдоож, сэтгэлийг тань шархлуулж байсан. 

8. Тэр танд гар хүрч, чангаар загнаж байсан. 

9. Өөрийн мөрөөдлийн хурим, гэрлэлтийн тухай ярихад тэр үргэлж яриаг өөрчилдөг буюу хамтын амьдрал зохиох талаар боддоггүй. 

10. Та хүсдэг ч тэр тантай хүүхэдтэй болох талаар огт ярьдаггүй.

11. Тэр танд өөрийгөө голох мэдрэмж төрүүлдэг. 

Freak Out GIF

12. Бэлгийн харилцааны үеэр тэр хувиа хичээх зан гаргадаг.

13. Та л хүсэхгүй бол тэр таныг үнсэж, тэвэрдэггүй.

i dont like you GIF

14. Найзууд тань түүнд дургүй, салах хэрэгтэй гэж олон удаа хэлж байсан. 

15. Гэр бүл, эцэг эх тань ч түүнд тийм ч дуртай биш. Эсвэл тэр эцэг эхтэй тань уулзахыг хүсч байгаагүй. 

16. Тэр таны сэтгэлд хүртэл хангалттай анхаарал тавьдаггүй. Түүнтэй хамт байхдаа ч та ганцаарддаг. 

sad face GIF

17. Тэр хартай.

18. Тэр таны сурч хөгжихийг дэмждэггүй. Одоо байгаагаасаа өсч дэвших талаар тэр ярьдаггүй.

19. Тэр таныг хуучин найз залуу/бүсгүйтэйгээ харьцуулдаг.

20. Тэр танд шүүмжлэлтэй ханддаг.

21. Тэр таныг барагтай бол магтдаггүй.

22. Тэр таны чанга хурхирах, бохь зажлах, их идэх зэрэг зуршлыг үзэн яддаг.

angry jim carrey GIF

23. Тэр таныг удирдахыг хүсдэг.

24. Таны хувцаслалт түүнд таалагддаггүй.

25. Таны амжилтад тэр баярладаггүй.

26. Тэр таныг солиоруулдаг. 

Stressed Jennifer Aniston GIF

27. Тэр өөрийнхөө амьдралын талаар төдийлөн ярьдаггүй. 

28. Үүнтэй адил таны амьдралыг ч нэг их сонирхдоггүй.

29. Олон сар, жилийн өмнө болсон хэргийг тэр одоо ч сөхөж, таныг буруутгадаг.

30. Та үргэлж эхэлж холбоо барьдаг.

31. Тэр таны айдсаар тоглоом тохуу хийдэг.

angry jeff sessions GIF

32. Тэр тантай хамт олон нийтийн газраар явахаас төвөгшөөдөг. 

33. Тэр таныг ойр дотны хүмүүстэйгээ танилцуулаагүй.

34. Тэр таны төлөвлөгөө, зорилтыг дэмждэггүй.

35. Та хоёр хэтэрхий өөр.

36. Та түүнд салъя гэж 2-оос их удаа хэлж байсан. 

37. Тэр танд салах талаар хэлж байсан. 

38. Зарим баярын өдрүүдэд тэр зүгээр л алга болчихсон.

39. Тэр таны хувьд хамгийн дурсамжтай үеүдээр /төрсөн өдөр, шинэ жил, төгсөлтийн баяр гэх мэт/ байгаагүй.

sad broke up GIF by Angie Tribeca

40. Өөрийнхөө хувьд чухал үеүдээ ч танд хэлээгүй /Түүнийг найзуудтайгаа аялсан тухай бүр сүүлд нь л та мэдэх болно/

41. Түүний сонирхдог дуу хөгжим, ном, киног та тийм ч сайн мэдэхгүй.

42. Тэр хүүхэд насныхаа тухай огт ярьж байгаагүй. Таныхыг ч сонирхдоггүй.

43. Та хүсээгүй л бол тэр тантай уулздаггүй.

44. Та эхэлж бичээгүй л тэр чат бичиж, дуудлага хийдэггүй.

sad text GIF

45. Түүний ажлын найзуудыг та мэдэхгүй. 

46. Та анх үерхэх шийдвэр гаргасан. 

47. Тэр танд ХАЙРТАЙ гэж хэлж байгаагүй. Хэлж байсан ч сүүлийн үед хэлэхээ больсон. 

broken heart love GIF by Antoine Doré

 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Далай   [66.181.161.104]
      2018-03-19 17:39
    Хайртай хосуудыг салгаж мэдхээр ийм юм бичдэг юмдээ. Хайртай хүнээсээ хагацана гэдэг хүсэх юм биш дээ.

JAZZWEEK-ийн талаар заавал мэдэх ёстой ДОЛООН зүйл

Жазз долоо хоногийг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулна.

  2018-04-25 10:40

Энэ хавар, зуны тренд: Өвөрмөц нүдний шилний загварууд

Индиго буюу тод хар хөх өнгийн том авиатор шилнүүд энэ хавар зуны хамгийн гоёмсог тренд загвар болно гэдгийг загварын акулууд онцолж байна.

  2018-04-25 09:37