Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

В.Путин яллаа буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

Ксения Собчак Алексей Навальнийг “Сөрөг хүчнийг хагалан бутаргасан” гэж шүүмжиллээ.


Өчигдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялах нь анхнаасаа бараг ойлгомжтой байсан. Тиймээ, В.Путин дахиад 6 жил эрх барих болно. Тэр олонхийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

•    В.Путиний төлөө 56 сая хүн санал өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр ОХУ-д санал өгөх эрхтэй 110.8 сая сонгогч байдаг. Тэгэхээр В.Путинийг насанд хүрсэн орос хүмүүсийн талаас илүү нь дэмжсэн байна гэсэн үг. Сонгуулийн ирц 67 хувьтай байлаа. Үлдсэн 33 хувь нь санал өгсөн бол 56 саяаас ч давах байсан нь гарцаагүй. Энэ бол асар том тоо. СЕХ-ноос рекорд амжилт гэж зарласан.

•    Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Владимир Путинд улс орнуудын төрийн тэргүүдээс баярын мэндчилгээ ирсээр байна. Хятадын тэргүүн Ши Жиньпин,  Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Кубын тэргүүн Рауль Кастро, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес нар хамгийн түрүүнд баяр хүргэжээ.
•    Украины Засгийн газраас улсынхаа нутаг дэвсгэрт оршин суугаа ОХУ-ын 80 мянга гаруй тргэнд санал өгөх боломж олгоогүйг ОХУ-аас буруушааж, НҮБ-д хандахаар болсон байна.
•    Дмитрий СТЕШИН улс төрийн тоймч “2018 онд л бид ОХУ-д юу дутагдаад байгааг ойлгож авсан. Манайд газар нутаг, байгалийн баялаг, арми болон гол баялаг болсон ард түмэн байна. Аж үйлдвэр, сансар судлал бүгд байна. Харин энэ бүгдээ ашиглаж чадахгүй байгаа билээ. Бурхан Орос орныг хэзээ ч орхиж байгаагүй. Гэхдээ Бурхан бидний өмнөөс ажиллахгүй. Гадаад улс орнууд, хөршүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллах нь чухал юм гэдгийг бид ойлгож авсан. ОХУ-ын дараагийн Ерөнхийлөгч энэ талаар бодож тунгаах ёстой”
•    Саналын хуудсаа хийх 12 мянган хайрцаг нь “ухаалаг” хайрцаг байлаа. Хуудасны QR-код-ыг автоматаар уншиж, тоолох тул маргаан гарахгүй гэж зарласан байв. Мөн санал өгөх, хуудас тоолох бүх явцыг видео бичлэг хийж байлаа. Оршин суугаа хаягаар биш сонгуулийн өдөр хаана байсан тэр газартаа санал өгөх боломжтой байв.
•    Ксения Собчак Алексей Навальнийг “Сөрөг хүчнийг хагалан бутаргасан” гэж шүүмжиллээ. Алексей хариуд нь “Собчак маш их мөнгө авч сонгуульд оролцсон. Зорилго нь санал хуваах байлаа” гэж хэлсэн юм.

Нэр дэвшигчид юу хэлэв?
Борис Титов (“Партия роста”) “Үр дүн муу байлаа. Бид цаашдаа яаж ажиллахаа сайн бодох ёстой”
Владимир Жириновский (Либерал ардчилсан нам) “Өрсөлдөгчид ижил нөхцөлд байсангүй”
Максим Сурайкин ("Коммунисты России") “15-20 хувийн санал авч байж л би санаа амрах байлаа. Харамсалтай нь манай сонгуулийн систем ямар байдгийг бүгд мэднэ. Би дараагийн сонгуульд ялах болно”
Сергей Бабурин ("Российский общенародный союз") “Ард түмэн сонгуульд сайн оролцлоо. В.Путинд баяр хүргэхээс өөр арга алга. Түүнд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хүртэл тусаллаа”
Павел Грудинин (Коммунист нам) “Шударга бус сонгууль боллоо. Санал тоолох, санал өгөх бүх үйл явц шударга биш байсан. Бид дараа нь тодорхой шийдвэр гаргах болно”
Ксения Собчак ("Гражданская инициатива") “Бид чадах бүх юмаа хийсэн. Сонгуулийн кампанит ажлын үеэр 25 хотод очсон. Хурц сайхан сонгууль болсон”
Григорий Явлинский ("Яблоко") “Бидний авсан сая гаруй санал бага зүйл биш. Бид бууж өгөхгүй, улс орондоо өөрчлөлт хийхийн төлөө тэмцсээр байх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний ялах цаг ирнэ”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
2
1 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
18 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
26
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.