Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сайн дурын ажил хийдэг хүний л ойлгох 15 МЭДРЭМЖ

Сайн дурын ажил идэвхитэй хийдэг хүн л ойлгоно.


Ажил, хичээлийнхээ хажуугаар нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйлст идэвхтэй оролцдог залуус цөөнгүй. Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ бусдад туслан, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулж чаддаг залуус юуг мэдэрдэг бол? Та тэдний нэг бол танд тун “танил” сонсогдох байх. 

1. Таны танилын хүрээ үнэхээр өргөн. Учир нь та нэтворкинг хийж бусадтай харьцаж сурсан нэгэн. 

Ямарваа нэгэн хурал, арга хэмжээнд оролцох үеэр дүүрэн “танил царай” харагдана гээч. 

2. Утсаар ярих, и-мэйл бичих, шинэ хүмүүстэй танилцах зэрэг нь таны хувьд тийм ч хэцүү зүйл биш.

3. Фейсбүүкийн профайл зургаа оролцож, дэмжиж буй арга хэмжээнийхээ зургаар байнга сольдог. Үүгээрээ нөлөөлөл үзүүлж буйгаа ухамсарладаг. 

Мэтгэлцээний клуб, Ротаракт, TedX, My club, Model United Nations, AIESEC, Лантуун дохио ТББ, iVolunteer, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб… Эдгээр нэрс танд тун дотно сонсогдож байгаа. 

4. Гэртээ харанхуй болохоос өмнө харина гэдэг маш ховор үзэгдэл.

Учир нь та ажил, хичээлийнхээ дараа олон чухал уулзалт, ажлуудыг төлөвлөсөн байдаг шүү дээ. 

5. Амралтын өдөр завтай гэж хэлэхэд найзууд тань үнэхээр гайхна гээч.

6. Багагүй цаг хугацаа, сэтгэл гаргасан ажлынхаа ард гарна гэдэг үгээр хэлшгүй сайхан.

Энэ мөчид л та сайн дурын ажил хийхийн сайхныг мэдрэх бөгөөд үүнийг өөр юугаар ч сольшгүй мэт санагдана. 

7. Сайн дурын ажил хийх хэнд хэрэгтэй юм? гэж хэн нэгэн хэлэхэд: 

Та сайн дурын ажил хийснээсээ хойш олон зүйлийг сурсан бөгөөд болзсон цагаасаа хоцордоггүй хариуцлагатай чанарыг маш сайн сурсан. 

8. Гэрийнхэн болон найзууд тань таны яг юу хийгээд ийм завгүй байдгийг төдийлөн ойлгодоггүй. 

9. 

10. Нэг л мэдэхэд та маш их зүйл сурч, тодорхой чадваруудыг эзэмшсэн байдаг.

11. Найз нөхдийгөө хамт сайн дурын ажил хийе, нэг байгууллагад элсье гэхэд тэд огт тоодоггүй. Тиймээс та ганцаараа элсчихдэг. Гэвч бүр сүүлд нь тэд “Яагаад хэлээгүй юм бэ?” гэхэд: 

12. Та сайн дурын ажил хийх болсноор хойш юмыг өргөнөөр сэтгэдэг болсон бөгөөд яаж нийгэмдээ хувь нэмрээ оруулах вэ, ямар төсөл хэрэгжүүлэх боломжтой вэ зэргээр байнга бодлын далайд аялдаг.

13. Танд тухайн байгууллага, клуб, үйл ажиллагаанаас үлдсэн тэмдэглэлийн дэвтэр, аяга, цамц, үзэг гэх мэт зүйл зөндөө бий.

14. Кофе шоп бол таны сайн найз.

Тав тухтай кофе шопод ажил, хичээл, сайн дурын ажлуудаа цэгцэлж суух хэчнээн сайхан!

15. Эцэст нь, та хүнд сайхан харагдах гэж биш тухайн ажилдаа үнэхээр дуртай учраас бусдад туслахсан гэх сайхан сэтгэлийн үүднээс сайн дурын ажил хийдэг. Гэвч хэн нэгэн таныг дүр эсгэсэн “манлайлагч” гэж хэлэх үед: 

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайхансэтгэл 2019.03.19 66.181.161.50

Сайн дурын ажил хийж чадна гэдэг ямар ч брэнд, машинаар гангарснаас илүүд тооцогддог. Үүнийг хийж үзсэн хүн л мэдрэх бололцоотой гэдэг нь харамсалтай хэдий ч өнөөдөр Нийслэлийн Залуучуудын Сайн дурынхны хөгжлийн төв албан ёсоор нээгдсэнээр нийгэмд хүлээн зөвшөөрөх иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

0 Хариулах