Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оюутолгойн 2009 оны гэрээг үзэглэсний дараа С.Баярцогтын данс руу 10 сая ам.доллар оржээ

Энэ тухай Reuters агентлаг мэдээлсэн юм.


Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ 1.85  сая ам.долларын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлжээ.

Рио Тинтогийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын экс Сангийн сайдын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.

Данснуудын нэгийг Рио Тинтогоос Сангийн сайд асан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ.

Монгол улсын Авлигатай Тэмцэх Газар 2009 онд Рио Тинтотой С.Баярцогтын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа юм. Уг гэрээг байгуулсны үр дүнд Британи-Австралийн Рио Тинто компани Оюу Толгойн төслөө эхлүүлжээ.

Шүүхийн тогтоолд одоо 5.3 тэрбум ам.долларын өргөтгөл хийж байгаа Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг алдаа дутагдлын талаар дурдаагүй байна.

Прокурорын мэдэгдэлд “Гадаад орны засгийн газрын сайдын албан тушаалд дөнгөж томилогдсон хүн ийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш их сэжигтэй байна” гэжээ.

Мөн “Сангийн сайд байхдаа С.Баярцогтын гарын үсэг зурсан гэрээ Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байна” гэсэн байна.

2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогтыг сангийн сайдаар томилогдсон тэр сард 10 сая ам.долларыг  түүний нэрийн дансанд шилжүүлсэн байжээ.

Швейцарийн Ерөнхий Прокурорын төлөөлөгч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гээд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мөн хэргийг нотлох хүртэл нэр дурдагдсан хувь хүн, компанийг албан ёсоор буруутайд тооцохгүй гэдгийг мэдэгджээ.

С.Баярцогт энэ хэргийг үгүйсгэсэн мэдээлэл 2016 оны зургаадугаар сард "Mongol HD" телевизэд өгч байсан юм. 

Эх сурвалж : Reuters

Mongol HD

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.