Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аймшгийн кинонуудын хамгийн сэтгэл сэрдхийлгэм шилдэг 20 хөгжим

Кино нь ч, хөгжим нь ч аймшигтай.


20. Halloween – Жон Карпентер

Киноны хөгжмийг ердөө 3 хоногийн дотор бичиж байсан гэдэг.

 

19. Maniac – Жэй Чаттавэй

Аллага, хүчирхийллийг агуулсан уг аймшгийн киноны хөгжмийг маш хямд зардлаар асуудалгүй бүтээсэн байдаг. Хүнд аялгуу, лимбэ болон хөгжмийн хайрцагтай нийлэн сонсогдох нь киноны дүрстэй нийлэн айдаст автуулна.

 

18. All the Colors of Dark – Бруно Николай

Тэр маш олон дуу хөгжим бичиж байсан ч өөрийн хөгжмийн хамтрагч Эннио Морриконе шиг алдартай байсангүй. Залбирал, бясалгал, амар тайван байдлыг чөтгөрийн гэмээр хүнд мэдрэмжээр дүүргэн, хүмүүст мэдрүүлнэ гэдэг амаргүй. Мөн хашхирах, дуу алдах зэрэг чимээг Эдда Делл’Орсо гайхалтай нэмсэн байдаг.

 

17. The Beyond – Фабио Фриззи

Италийн домогт найруулагч Лючио Фульчи нэгэнтээ, “Хүчирхийлэл бол Италийн урлаг” гэж хэлсэн байдаг. Хэрэв үнэн бол Лючио, Фабио нар хамтдаа үүний тод илрэл болно.

 

16. Nosferatu – Пополь Вух

“Brüder des Schattens – Söhne des Lichts” бүтээлийнх нь аялгуу уг киноны хөгжим болсон юм. Энэ бол тийм ч аймшигтай хүнд аялгуу биш. Харин “ambient” төрлийн хөгжим юм. Ганцаардал, тусгаарлагдмал байдал, хүйтэн хөндийн илэрхийллийг гайхалтай харуулсан гэдэг.

 

15. The Boogeyman – Тим Крог

Киноны хөгжим бол 80-аад оны үеийн классик эд. Тухайн үеийн кинонуудын сонгодог жишээ болж чадна.

 

14. Cape Fear – Бернард Херрманн

Холливудын жинхэнэ “муу залуу” Роберт Митчемийн тоглосон гайхалтай триллер бүтээлийн хөгжим нь жинхэнэ гайхамшиг. Бүр дахин бүтээсэн кинон дээр хүртэл хөгжмийг нь дахин ашигласан байдаг. “Киноны хөгжим бол оргил нь байсан юм” гэж хүртэл хөгжмийг нь дахин ашигласан найз болох Элмер Бернштайн хэлжээ.

 

13. The Andromeda Strain – Гил Мелле

Электроник хөгжмийн гайхалтай хэлбэр, кинонд тун сайхан зохицсон хөгжим. Бас тун хачин. Мелле хөгжмөө бичих гэж хэд хэдэн хачирхалтай чимээ, хөгжим олж нээсэн юм. Жишээ нь перкуссотрон. Шар үс босом эд шүү.

 

12. Shock – “Libra”

Италийн аймшгийн киноны домог (хүүхэд байхдаа нэг удаа үзээд зүрх зогсох шахаж байсан аймшигтай киноны найруулагч) Марио Бава кинондоо зориулж “Libra” хамтлагийг хөлсөлсөн байдаг. Уг нь бол “Goblin”-ийг хөлслөх байсан ч Дарио Аргентотой тухайн үед хамтарч киноны хөгжим дээр ажиллаж байсан тул өөр хамтлаг сонгох болж.

 

11. The Keep – Tangerine Dream

Майкл Манны найруулсан кинонуудын нэгэн чухал бүтээл. Киноны нэгэн чухал үүргийг гүйцэтгэсэн уг хөгжмийг Tangerine Dream бичсэн юм.

 

10. The Shining

Дотор зурсан, “сатаник” маягийн аялгууг нь та санаж л байгаа биз дээ?

 

9. Jaws – Жон Виллиамс

Стивен Спилберг, Жон Виллиамс хоёрын хамтарсан хоёр дахь кино. “The Sugarland Express” кинонд хамтарч байсан удаатай ч Холливудад нэрээ гаргасан кино нь “Jaws” байв.

 

8. Videodrome – Ховард Шор

Ховард Шор найруулагч Дэвид Кроненбергтэй гурав дахь удаагаа хамтран ажилласан юм. Электроник хэв маягийг сонгодог элементтэй хослуулсан нь аймшигтай бас тун ч хачирхалтай байсан юм.

 

7. Candyman – Филип Гласс

Хамгийн их хүндлэгдсэн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч энэ хүн кино ертөнцийн классикуудад зориулан киноны хөгжим бичиж эхэлсэн юм. Сүмийн хөгжим, төгөлдөр хуур зэргийг хослуулан айдас төрүүлэм аялгуу зохиосон байна.

 

6. Kwaidan – Торү Такэмицү

Хийгдэж байсан хамгийн “үзэсгэлэнтэй” аймшгийн кинонуудын нэг. Тэкамицү уг кинонд Японы Бива хөгжмийн зэмсгийг ашигласан нь өвөрмөц, суут бүтээл болоход нөлөөлсөн. Тэр нэгэн яриандаа, “Би айдас төрүүлэм орчныг хөгжмөөр бүтээхийг хүссэн. Гэхдээ хэрэв хөгжмөөрөө шууд л ‘Болгоомжтой! Одоо айгаарай!’ гэж хэлж өгөөд байвал айдас төрүүлэм мэдрэмжийг арилгаж орхино. Энэ яг л хэн нэгнийг айлгах гээд араас нь гэтэж байгаа мэт байх ёстой. Түүний тулд эхлээд чимээгүй байх ёстой шүү дээ. Маш багахан чимээ хүртэл киноны хөгжим болж чадна” гэж ээ.

 

5. The Thing – Эннио Морриконе

Эннио бараг бүх төрлөөр хөгжим бичиж, киноны хөгжмийн зохиол дээр ажиллаж байсан хүн. Поп, сонгодог, рок, экспериментал гэх мэт. Энэ бол түүний анхны минималист бас электроник оролдлого байв.

 

4. Psycho – Бернард Херманн

Бернард, Алфред хоёр хамтран гайхалтай зүйлс олныг хийж байсан. Хийлийн аялгуу уг киноны хамгийн зэвүүн хэсэг байсан юм. Бернард шувууны жиргэх мэт чимээг оруулахыг хүссэн нь яг л Норман Бэйтсийн аймшигт зуршлыг сэргээх хэсэг мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

3. Rosemary’s Baby – Кшиштоф Комеда

Тэр “Rosemary’s Baby”-гээс өмнөх Роман Поланскигийн бүх кинон дээр хамтран ажиллаж байсан юм. Комеда жазз хөгжмийн зохиолч байсан ба Европын авангард урсгалын эхэн байв.

 

2. Suspiria – “Goblin”

Уг хамтлаг кинонд зориулан хөгжмийн эгшигт хайрцгийн чимээ, Грекийн бузуки хөгжмийг ашигласан байдаг. Найруулагч тэднээс, “Кино эхлэхэд л үзэгчдэд тэнд чөтгөр шулам байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Дэлгэцэн дээр үнэхээр гарахгүй байлаа ч гэсэн...” хэмээн хэлж байсан байна.

 

1. The Omen – Жерри Гоулдсмит

Жерри кино хөгжмийн түүхийн хамгийн чухал хүмүүсийн нэг юм. “Freud”, “Planet of the Apes”, “Chinatown”, “Alien” зэрэг зарим бүтээлийг нь дурдаж болох. Бүгд аймшигтай ч гэсэн “The Omen” киноны хөгжмийг нь бусадтай зүйрлэх юм биш. Тэр сатан өөрөө бараг л бүхнийг хараад сууж буй мэт мэдрэмж төрүүлэх хөгжим бичсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
26
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.