Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинд баяр хүргэж, захидал илгээв

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсанд баяр хүргэе гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв.

Захидалдаа “Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.
Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.
Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.
Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.
Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.
Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
14
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.