Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Салахын гоол болгонд Египетийн иргэд 11 минутын нэгж авна

Уран сайхан тоглолтоос нь гадна эх орноо хэзээ ч мартахгүй, дэмжиж байдагт нь ард түмэн түүнд хайртай.


A.Tamir (MSPU)

Египетийн шигшээ, Английн “Ливерпуль” багийн довтлогч Мохамед Салах энэ улирал тун сайн тоглож байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард “Vodafone”-ий Египет дэх салбартай зар сурталчилгааны гэрээ байгуулсан.

Энэ сар Салах охины хамт тус компанийн сурталчилгаанд тоглосон бөгөөд хэдийнэ 7,3 сая хүн үзээд байна.

Энэ долоо хоногоос эхлэн, Vodafone Салахын гоол болгонд хэрэглэгчиддээ 11 (Салахын дугаар) нэмэлт минутын нэгж бэлэглэнэ гэдгээ зарлалаа. Салах энэ улиралд мөн Uber-тэй гэрээ байгуулсан бол Pepsi-тэй 3 жил хамтран ажиллаж байгаа.   
Египетийн Vodafone-ий хувьд Салах бол зар сурталчилгаанд нь яг тохирох баатар. Одоо Египетэд Салах Үндэсний баатар л гэсэн үг. “Ливерпуль” багийн тоглолтын үеэр Каир хотод гудамжны хөдөлгөөн зогсдог. Уран сайхан тоглолтоос нь гадна эх орноо хэзээ ч мартахгүй, дэмжиж байдагт нь ард түмэн түүнд хайртай.

• Өнгөрсөн 12 дугаар сард Египетийн фунтын ханш унаж, Египетийн Засгийн газарт валютийн ханшийг тогтворжуулахын тулд тусламж хэрэгтэй болсон юм. Салах тэр дороо 210 мянган фунт стерлинг эх орондоо шилжүүлсэн.
• Салах Басьюн хотын эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан 12 сая египет фунт (555 мянган евро) хандивласан. Түүний хандиваар сэхээн амьдруулах тасаг, түргэн тусламж, бие давхар эхчүүдийн өрөөг тохижуулжээ.
• Салах төрөлх Нагриг тосгондоо сургууль барьж өгсөн.
• “ДАШТ 2018”-д Египетийн шигшээ багийг оруулсных нь дараа Египетийн бизнесмен Мамдух Аббас түүнд харш бэлэглэсэн ч Салах татгалзаж, энэ мөнгөө Нагриг тосгоны хөгжилд зориулахыг хүссэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
44
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.