Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төгсөөд яаж ажилд орохоо мэдэхгүй байгаа оюутнуудын л ойлгох 10 мэдрэмж

Таны ажилд орох боломж энэ мэдээний төгсгөлд байж ч мэднэ...


1. Оюутан байхаа болиход сайхан завтай, ашгүй нэг сэтгэл амар байх нь гэж бодтол тун удалгүй "ажил олох" гэх аймшигтай бодол таныг ээрч эхэлнэ.

2. Тэгээд л нөгөө мөнхийн тойрог эхэлнэ дээ. Бага ангид зугтдаг байсан цэцэрлэгээ санаж, оюутан болоод дургүй байсан 10 жилээ дурсан санаа алдаж, ажил хайж эхлээд оюутан насны жаргалтай өдрүүдийг дурсах үе.

Буцаад ирээч.

3. Дөнгөж төгссөн, итгэл дүүрэн залуу байтал хэдэн арван жилийн туршлага нэхэх юм. Надад хийж бүтээх хүсэл дүүрэн байна шүү дээ.

4. Гэхдээ хаа нэгтээ таны л орох ёстой тийм нэг мөрөөдлийн ажил байгаа гэж та итгэсээр, мэдэрсээр байдаг.

5. “За ашгүй оюутан цаг минь дууслаа. Одоо л нэг бужигнуулаад өгдөг үе” гэж бодож байтал ажилгүйдэл 10.4 хувьтай байна гэсэн мэдээ зурагтаар гарч байгааг дуулаад.

6. Танаас бусад нь л амжилт бүтээлээр дүүрэн, шинэ юм хийгээд яваа юм шиг, та л "миа" байгаа юм шиг санагдана.

7. Танд үнэхээр ажил хийх чадал, хүсэл зорилго, чадал байвч түүнийгээ бүрэн гаргаж харуулах хамт олон, ажил олдохгүй байхад:

Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ!

8. Анх удаа ажлын ярилцлагад орох гээд хамаг байдгаараа хичээж хичээж очтол хэдийн хүнээ авчихсан байх үед:

9. Заримдаа буцаад л жаахан хүүхэд болмоор санагдана. Гэрийн даалгавар хийх гээд суудаг байсан нь хавьгүй илүү мэт...

10. Гэхдээ хаа нэгтээ, боломж таныг хүлээж байгаа гэдгийг та мэдсээр байдаг.

Дашрамд дуулгахад хэрэв та яг энэ бүхнийг мэдэрч яваа оюутнуудын нэг мөн бол оюутан залуусыг хамгийн их дэмждэг Голомт банканд ажиллах боломж та бүхэнд байгаа юм байна. Тэд ажлын 10 жилийн туршлага шаардахгүйгээр, яг одоо их дээд сургуульд суралцаж байгаа чадварлаг, хичээнгүй оюутан залуустаа Голомт банкинд ажиллах боломж олгож байгаа юм байна. Та анкет бөглөхийг хүсэж байвал доорх зурган дээр дарж ороорой.

New Call-to-action

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
35
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.