Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Стэнд бай” хөтөлбөртэй холбоотой мэдээллүүд


ОУВС-гийн төлөөлөгчид энэ сарын 20-нд дахин Монголд ирэхээр болжээ. Манай Засгийн газартай “Стэнд бай” хөтөлбөрийн тухай дахин хэлэлцэхээр ирж байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцээр Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг 1.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар албан ёсоор зарласны дараа ирж буйгаараа онцлог болж байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улс орны гол шалгуур нь импортын 3 сарын хэрэглээгээ даах гадаад валютын нөөцтэй байх явдал юм. Өмнө нь ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллах үеэр манай гадаад валютын албан нөөц 1.2 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байсан юм. Ингээд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ОУВС-гийн "Стэнд бай" хөтөлбөртэй холбоотой олон нийтэд мэдээлсэн бүх мэдээллийг хүргэж байна. 

2016 оны аравдугаар сарын 13 

Сонгуулиас хойш буюу өнгөрсөн оны долдугаар сараас хойш манай Засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт дахин хамрагдах тухай мэдээлэл тархаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-д хамтарч ажиллах албан ёсны хүсэлтээ өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр тавьжээ. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ын нийслэл Вашингтон хотыг өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр зорьж, ОУВС-гийн уулзалтад оролцсон. Тэд уулзалтад оролцоод эх орондоо ирсний дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах болсон тухайгаа олон нийтэд албан ёсоор зарласан юм. 

2016 оны аравдугаар сарын 24 

ОУВС-гийн төлөөлөгчид  аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан.Үүний дараа Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээр үргэлжилж буйг мэдээлж байсан юм. 

2016 оны арванхоёрдугаар сарын 2

Сангийн дэд сайд Х.Булгантуяа ОУВС-гаас зээл авах нь тодорхой болсон тухай мэдээлэл өгсөн. Тэрбээр “Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. ОУВС энэ удаа аравдугаар сард манай улсын эдийн засгийн бүх суурь тоог судалсан. Энэ сард, эсвэл ирэх сард ОУВС-гаас төлөөлөгчид ирж, Монгол Улсад ямар чиглэлээр  хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ хэлнэ” гэжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Монгол Улс ОУВС-гаас зээл авах нь тодорхой болжээ 

2017 оны нэгдүгээр сарын 5 

ОУВС-гийн төлөөлөгчид энэ сарын 20-нд Монголд дахин ирж, Засгийн газартай “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар дахин яриа хэлэлцээр хийхээр болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
3
2 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
46
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.