Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл гутралын үеэр илэрдэг далд хэлбэрийн 7 шинж тэмдэг

Танд дараах шинжүүдээс илэрсэн юм биш биз?


Олон хүн далд хэлбэрийн сэтгэлд гутралд орсон ч үүнийгээ анзаардаггүй. Удаан хугацаанд сэтгэл гутралтай явснаар бие сэтгэлийн эрүүл мэнд доройтож, асар их гуниг гутрал, бухимдалд автана.

Дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол амьдралын хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавих цаг болсны дохио юм шүү. 

1. Нойргүйдэх 

Удаан хугацаанд нойргүй явах, шөнө сууж хичээллэж, ажиллах үед хүний нойр солигдож улмаар сэтгэл санаа хямрах аюултай. Энэ үед гэнэт нойр их хэмжээгээр хүрэх, өдрийн цагаар зүүрмэглэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шөнө оройтож унтдаг бол заавал хангалттай нойр авах шаардлагатай. 

2. Бусдын нөлөөнд хэт автах

Бие даан шийдвэр гаргахаас төвөгшөөж эхэлнэ. Ойр дотны хүмүүсийнхээ шийдвэрийг дагаж, хүсэлтэд нь амархан автана. Үүнтэй ижил бусдын өдөөн турхиралтад хариу хэлэхийн оронд дуугүй, тайван байхыг илүүд үзнэ. Эсвэл бүр эсрэгээрээ чангаар уурлаж, орилох зэргээр өөрөөсөө "өөр" зан гаргана. Бусдын нөлөөнд хэт автаж архи, тамхи хэрэглэх зэргээр буруу зуршилтай болно. 

3. Энгийн зүйлд бухимдах

Бүх зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хүсэх нь сэтгэл гутралын нэг шинж юм. Мэдээж, ямар ч зүйл таны хүслийн дагуу байх боломжгүй тул үргэлж бухимдаж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж эхэлнэ. 

4. Шалтгаангүй зовиур илрэх 

Толгой өвдөх, шалтгаангүйгээр зовиурлах, биеийн аль нэг хэсэгт хөндүүрлэх зэрэг нь сэтгэл гутралын өөр нэгэн шинж юм. Эдгээр шинж нь сар гаруй үргэлжилбэл архагших аюултай. 

5. Зуршилтай болох

Хумсаа мэрэх, нүүрэндээ хүрэх, уруулаа хазах, үсээ оролдох зэрэг зуршлууд нь хүн өөрөө өөрийгөө тайвшруулах гэж далд ухамсраар хийж буй үйлдлүүд юм. Сэтгэл гутарч, бухимдаж, ганцаардах үед энэ мэт үйлдэл хийдэг эсэхээ сайтар бодоорой. 

6. Ганцаардах, зан ааш өөрчлөгдөх

Эргэн тойрны хүмүүс тань таныг ойлгодоггүй. Та үргэлж ганцаардаж, бусдын өмнө хэвийн мэт байвч ганцаараа байхдаа уйлж, өөрийгөө ойлгохоо больсон. Энэ шинж танд илэрч байвал сэтгэл гутралын далд хэлбэр юм шүү.

7. Өөрийгөө буруутгах 

 Хийсэн үйлдэл, гаргасан зан аашаа үзэн ядах... Үүнийг та мэдрээд удаж байгаа. Өөрийгөө буруутгаж, өөртөө уурлаж, шүүмжилж, өөртэйгөө аймшигтайгаар харьцах болно. Сэтгэл гутралын энэ хэлбэр удаан үргэлжилдэг бөгөөд өөрийгөө хайрлаж сурахаас нааш эдгэх боломжгүй юм.

Дээрх шинжүүд танд танил санагдаж байна уу? Тэгвэл өөрийгөө хайрлаж, илүү эрүүл амьдрах гээд хичээгээд үзээрэй. Эхлэхэд хэзээ ч оройтдоггүй шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
4
0
62
0
1
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Miyuki Minato 2020.09.14 162.158.166.70

Za tiimde tiim manai ah bid hoer bngam i gjel bdg ghde enige medegum ben enig unshadl medle a odonos aga bid hoer uursdigo zasnaaa

0 Хариулах


라인 2020.04.25 172.69.252.137

7 zuil 7uulaa ilerc bhad yamaar c ymbdee

0 Хариулах


Зочин 2020.05.04 162.158.7.202

arhi uu

0 Хариулах


Хулан 2020.04.24 172.69.45.135

Яамаар ч юмбдээ 7 юмны 6 нь байх юм. Үнэхээр л өөрийгөө сүүлийн үед яагаад байгааг ч ойлгохгүй болоод байсан. Асуудалтай л болж байгаа юм байна л даа. Сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэх юм. Яг тус болж чадах болов уу?

0 Хариулах


Зочин 2020.04.25 172.69.252.149

iimrhu zuilees bolj yagch setgl gutrald orsn gsn ug bishshuu ehleed setgelzuichid handhin umnu yoga hiih bainga us uuh udr bur talrhj ywdg zuilsee bicheh goy um bodh unthiha umn zuulun ay sonsh zrgeer uurigu taiwshrularai

0 Хариулах