Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Баярцогт: Оюутолгойн төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ, чөмгөө дундартал зүтгэж байж гэрээ хийсэн

Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж буй гэдгээ Авлигатай тэмцэх газраас өчигдөр мэдээлсэн.  

Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэрбээр “Би АНУ-д оюутан болсон. Би сургуулиа хойшлуулаад энэ хэргээ эцэслэтэл Монголдоо байна. Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай том төсөл. Иймээс авлига, хээл хахууль авах магадлалтай гэж үзэж байгаа. Хардах эрх хүн бүхэнд бий. Би Монголд нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаал хашсан. Хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюун ухаан болон бизнесийн чадвартай.

Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна.

Яагаад гэвэл манайхан өөрсөддөө итгэдэггүй. Данс Швейцарьт байсан учраас эргэлзээг тайлах боломж гарч байна.

Оюутолгой төслийг  хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг  хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг.

Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
5
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.